Кофe элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг

Дэлхийн Хавдар Судлалын Сангаас элэгний хорт хавдарын талаарх саяхан хийсэн судалгаагаар өдөрт гурван хундага согтууруулах ундаа нь хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг нотолсон. Үүний зэрэгцээ бас нэгэн сонин дүгнэлтэд хүрчээ. Кофе уух нь элэгний хорт хавдар үүсэхээс сэргийлж байгааг олж нээсэн байна.


Нийт 8 сая хүн хамрагдсан, тэр дундаа 24,000 элэгний хорт хавдартай хүмүүс дээр 34 төрлийн судалгаа явуулсны эцэст уг үр дүнд хүрчээ.

Афлатоксин агуулсан согтууруулах ундаа, хүнс нь элэгний хавдар үүсгэхэд 90 хувь нөлөөлдөг байна. Хэдий чинээ их согтууруулах ундаа хэрэглэнэ төдий чинээ элэгний хорт хавдартай болох магадлал ихэсдэг ажээ. Өдөрт уух согтууруулах ундааны 10 грамм тутамд хавдар тусах магадлал 4 хувиар ихэсдэг болохыг дээрх судалгаагаар тогтоожээ.

Харин өдөрт нэг аяга кофе уух нь 14 хувиар элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулж байсан байна. Кофенд агуулагдах бодисууд элэгний нөхөн төлжилтийг эрчимжүүлж өгдөг гэж судалгааны багийнхан мэдэгджээ.

Эх сурвалж: Дэлхийн Хавар Судлалын Сан 2015 он

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
lol (143.176.33.66) 2015-04-01 20:35:48
yund itgeh bolj bna zarim ni kofe muu geed l zarim ni sain geed l bichicgeeh ym