Ятгын хатан хааны тоглолт болно

 

Ятгын хатан хаан хэмээн нэрлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ удаан хүлээлгэсэн бие даасан тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ энэ сарын 28, 29-нд Тусгаар тогтнолын ордонд бие даасан тоглолтоо хийнэ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Түүнийг ятга хөгжмийг ёстой л “уйлуулдаг” гэдгийг Монголд төдийгүй Европын орнуудад үнэлж, “Азийн ятгын хатан хаан” хэмээн өргөмжилдөг. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа “Бөртэ” хамтлагийг нөхрийн хамт 2000 онд байгуулсан. Тус хамтлаг нь байгуулагдсан цагаасаа эхлэн шинэ стиль, жанр гаргаж, жазз урсгалаар тоглох болсон. Үндэснийхээ ятга, морин хуур, мөн бишгүүр, хөөмий зэрэг хөгжимд хархираа оруулаад тоглосон нь олон хүний анхаарлыг татсан юм. 

Түүнийг бие даасан тоглолтод дэлхийн төдийгүй үндэсний сонгодог хөгжмүүд эгшиглэх юм. Ятга хөгжмөөр дэлхийн сонгодог хөгжмийг хэрхэн эгшиглэхийг мэдрэхийг хүсвэл энэ сарын 28, 29-нд Тусгаар тогтнолын ордонд болох ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтод саатаарай. Сонирхуулахад, түүний тоглолт өдөр 15.00 цагт болох ажээ. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.