9 дүгээр сарын 11
Энэ өдөр АНУ-ын түүхэнд арилшгүй хар толбыг үлдээсэн юм. Одоогоос 14 жилийн өмнө алан хядагчдын бүлэг зорчигчоор дүүрэн нисэх онгоцыг барьцаалсан байсан нь олон зуун хүний аминд хүрнэ чинээ хэн ч санаагүй байсан биз ээ.







Онгоц барьцаалагчид Нью-Йорк дахь Дэлхийн Худалдааны Төвийн барилгыг нурааж, Виржини муж улсын Арлингтон дахь Пентагоны барилгад гэмтэл учруулсан. Мөн барьцаалагдсан нэг онгоцПеннсилвани муж улсын Шанксвиллд осолджээ.

Энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа аж. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу халдсан террорист халдлагын 11 дэх жилийн ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулдаг байна. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд хорт хавдартай болон бусад өвчтөнүүдэд зориулж 4.5 тэрбум ам.долларын эрүүл мэндийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар хэрэгжүүлсэн юм байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







