Өрнийн зурлага 2012.04.18
“Айдас бүхэн ард минь хоцорч аз жаргалтай ирээдүй намайг тосож байна. Өдөр бүрийг аз жаргалтай угтаж, аз жаргалтай өнгөрөөцгөөе...”
Матрын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр матрын ордныхны хувьд хийж байгаа ажлаасаа урам авч, аз жаргалтай байна. Та ур чадвараа харуулна. Таны хамтрагчид таныг үнэлж, урмын үгээр шагнана. Дотны найзуудынхаа зөвлөгөөг өөртөө тусгаж ав.
Шийдвэрлэж чадахгүй байсан асуудлуудаа өнөөдөр шийднэ. Хэцүү асуудал гэж байхгүй болно. Ганц бие матрууд, эргэн тойрноосоо хос болох хүнээ олно.
Хумхын ордны бүсгүйчүүд
Хумхын ордныхны хувьд өнөөдөр итгэл найдвар гэрэлтсэн өлзийтэй өдөр. Шинэ ажил эхэлнэ. Бүх зүйл тодорхой болно. Уураа барьж, үгээ цэгнээрэй. Дотны хүнтэйгээ маргалдвал, бууж өгсөн нь дээр. Замын хөдөлгөөнд оролцохдоо хүлээцтэй болгоомжтой байгаарай.
Таны аливааг олон талаас нь хардаг чанар давамгайлна. Амьдралын амтыг мэдэрнэ.
Загасны ордны бүсгүйчүүд
Өнөөдөр загасны ордныхны хувьд ашиг тустай, үр дүнтэй байх өдөр. Бизнесийн салбарын загасныхны хувьд уулзалт хийж гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Таны өөртөө итгэх итгэл, гоо сайхан чинь таньд аз авч ирнэ.
Халуун рашаан, иллэг, саун, гоо сайханы салон... энэ бүхэн өмнө тань мөнгө санхүү, цаг заваас шалтгаалан хол байсан бол одоо таны дэргэд ирсэн. Өөрийгөө үнэл, өөрийгөө арчилж торд. Таны хичээл зүтгэл ашиг авч ирнэ.
Хонины ордны бүсгүйчүүд
Хонины ордныхны хувьд өнөөдөр аливаад идэвх санаачилгатай байх өдөр. Таны идэвх зүтгэлээр ажилд тань мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Өөртөө цаг зав гарга. “Тэнгэрийн амьтан” мөрөөдөхөө боль. Та сэтгэлээр унана шүү. Ойрын үед нүүх магадлалтай. Та төгс төгөлдөр байхыг хичээгээд хэрэггүй. Бодит байдалтай зохицож, өөрийгөө өөрчил.
Үхрийн ордны бүсгүйчүүд
Үхрийн ордныхны хувьд өнөөдөр өөрийгөө нээж, өөртэйгөө ярилцах өдөр. Өглөө эртлэн босч, нам гүмийн дунд өөртэйгөө ярилц. Ирээдүйнхээ төлөө юу хийж чадах, юу хийж байгаагаа цэгнэ. Оюундаа хөрөнгө оруулалт хий. Цаг хугацаа өнгөрсөөр л байна. өөрийгөө эрч хүчээр цэнэглэ. Саун, иллэгт ор. Өнгөрснөө бодно, харамсана. Ингэээ гээд та гутрахаас биш, өөр юу ч өөрчлөгдөхгүй. Сайхан хайрыг мөрөөд. Хөгжилтэй бай.
Ихэрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр ихрийн ордныхны хувьд тааламжтай сайхан өдөр байна. ажлаасаа эрч хүч авна. Хийж бүтээх урам зоригтой болно. Хамт олонтойгоо нээлттэй бай. Ганцаараа шийдвэр гаргах гээд хэрэггүй. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролц, хэн нэгэнтэй маргалдах вий.
Хайр дурлалын хувьд хуучин хайртыгаа санагалзсан хэвээрээ л байна. Таны сэтгэлд шинэ орон за алга байна.
Мэлхийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд сэтгэл тавгүйтэх, дарамттай өдөр. Хэрэв таны ажил дээр амжуулах ажил их байгаад дарамттай байвал, санаа зовох хэрэггүй. Энэ удаа ажлаа түр хойш нь тавьчих. Та дараа нь хурдацтай, үр бүтээлтэй ажиллаж чадвал, санаа зоволтгүйгээр ажлаа амжуулна. Өнөөдөр эртхэн унтаж амар. Хэрүүл, маргаанаас холхон бай. Эрүүл мэнддээ анхаар. Ханиад хүрэх магадлал өндөр байна.
Арслангийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр арслангийн ордныхны хувьд хөл толгой нь олдохгүй, эмх замбараагүй өдөр. Олон зүйлд санаа зовж тавгүйтнэ. Юунаас эхлэхээ мэдэхгүй, гуниглана. Харин зөв гарц бол, өөрөө өөртэйгөө ярилцах явдал юм. Амьдралынхаа ирээдүйг зөв тодорхойл. Хэл сур. Өнөөдрийн амьдрал чинь сэтгэлд нийцэхгүй байгаа бол өөрчлөөд үз. Зоригтой шийдвэр гарга.
Охины ордны бүсгүйчүүд
Охины ордныхон өнөөдөр идэвхтэй эрч хүчтэй байна. Таны сэтгэл хөдлөл хэмжээнээсээ хэтрэх гээд байгаа тул хяналттай байгаарай. Мөнгөний гачаалалд орно. Гэвч таньд гэнтийн аз тохиож, мөнгөтэй болно. Хайр дурлалын харилцаа таатай байна.
Эрүүл мэнддээ арай илүү цаг зав, мөнгө гарга. Шүдэндээ илүү ихээр анхаараарай. Косметик хагалгаа хийлгэхээр шийдсэн бол түр азнаад сайн судалж үзээрэй.
Жинлүүрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд сэтгэл хөдлөл ихтэй, ирээдүйн төлөө өөдрөг үзлээр дүүрэн байна. Дотны найз тань тусламж гуйна. Таны санаанд оромгүй үйл явдал тохиолдоно. Таны өрөвчхөн зан алдаанд хүргэнэ. Сэтгэл хөдлөлөөр аливаад ханддаг чинь таныг үнэ цэнэгүй болгоно. Өөрийгөө өөрчил. Өнөөдөр бүх л өдөржингөө өөрийнхөө тухай бодож, сэтгэл санаагаа тайван байлга. Амьдралд хар, цагаан өнгө ээлжилдэг гэдгийг ухаар. Ирээдүйн гэрэл гэгээтэй амьдрал таны гарт байна.
Хилэнцийн ордны бүсгүйчүүд
Хилэнцийн ордныхны хувьд өнөөдөр ажил ихтэй завгүй хирнээ амжилттай хийж бүтээх өдөр. Хилэнцүүд сайн ажилласаныхаа төлөө нэмэлт цалин авна. Магтаал сонсоно. Энэ долоо хоногт хилэнцийнхэн эрүүл мэнддээ анхаарах цаг. Хавар болж бие организм чинь сулрах магадлалтай. Шүдний эмчид цаг аваарай. Чухал байр суурьтай хамтран ажиллах хүнтэй харилцаж, холбоо тогтооно. Хайрын мэдрэмж өсч, дурлалтай учирна.
Нумын ордны бүсгүйчүүд
Нумын ордныхны хувьд өнөөдөр сүсэг бишрэл давамгайлсан, сэтгэлээ ариусгах өдөр. Гандан орж ном уншуул, мөргөл үйлд. Сэтгэл чинь сайхан болно. Эрч хүчээ ажилдаа зориулж, хичээж чадвал, таны нэр хүнд өснө. Үүнийгээ дагаад мөнгө санхүүгийн асуудал чинь эерэг болно. Гэрээ засах гэж байгаа бол, өнөөдөр эхэл. Тавилгаа өөрчилсөн ч болно шүү дээ. Эрүүл эндийн хувьд бие тань эрүүл саруул байна.
Хайр дурлалын хувьд таатай үе ирж байна.

