Бяцхан хүүгийн сонголт
Дэлхийн олон оронд хүмүүс тэр дундаа хүүхдүүд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг Халловийн буюу аймшгийн баяр болох гэж байна.




Тус баярыг хүмүүс аймшгийн дүрд хувилан нэг нэгнээ айлгаж тэмдэглэдэг уламжлалтай ч хүүхдүүд өөрсдийн хүссэн дүрд хувиран айлуудаар явдаг заншилтай. Тэгвэл 3 настай бяцхан хүү энэ жилийн аймшгийн баяраар өмсөх хувцасаа сонгожээ. Түүний сонголт FROZEN хүүхэлдэйн киноны гол дүр Элсагийн даашинз аж.

Хүүгийн аав энэ талаар өөрийн цахим хуудаснаа тавьсан бөгөөд "Тэр намайг Анна болгохыг хүссэн. Аймшгийн баяр бол хүүхдүүд өөрсдийн хүссэн дүрдээ хувирдаг баяр шүү дээ. Энэ долоо хоногт тэр гүнж болохоор болсон" хэмээн тайлбарласан байна. Харин бусад үед аав хүү хоёр яг л найзууд шиг байдаг гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







