Амьтан зурж байвал хүүхдэд хайртай хүн
Гэр орондоо амарч байхдаа, эсвэл хурал зөвлөгөөн дээр бид цаас үзэг байвал ямар нэгэн зүйл сараачиж байдаг. Түүнийг хаялгүй доорхи дүгнэлттэй тулгаж үзэн өөрийнхөө зан араншинг мэдэж болно.
-Геометрийн дүрсүүд: гэр бүл, найз нөхөддөө хайртай, мөрөөдөх дуртай.
-Тойрог: амьдралыг бусдаас өөрөөр хардаг, иймээс маргалдаж тэрсэлдэх дуртай. Гэхдээ шударга хүн.
-Квадратууд: асуудалд гүнзгийрэн орох дургүй, хөнгөн хурдан шийдвэр гаргах чадвартай.
-Хээ угалз: нямбай, ажил хэрэгч байдлыг эрхэмлэдэг, хүнд итгэдэггүй.
-Амьтан: хүүхэд, байгальд хайртай, бусдыг халамжлах дуртай.
-Шог зураг: ирээдүйг хэт их боддог, шүүмжлэх дуртай, заримдаа ууртай.
-Янз бүрээр самнасан үс: Бодрол эргэцүүлэлд дуртай, сайхан сэтгэлтэй, бүх зүйлийг сайхнаар төсөөлдөг, гарын дүйтэй хүн байдаг ажээ.


