Өрнийн зурлага 2012.04.20

“Амьдралын сайхан амтыг мэдэрье гэвэл та өөрийнхөө сайн сайхан талуудыг нээн харуул...”

                                                                        Emegteichuud.mn

Хонины ордны бүсгүйчүүд

Хонины ордныхны хувьд өнөөдөр итгэл найдвар төрүүлэх өдөр. Урьд нь хийж дуусаагүй байсан ажлуудаа дуусгахад тохиромжтой үе.

Өөртөө итгэлтэй байж, үүний тулд  өөртөө анхаар, шинэ хувцас авч өмс. Хайр дурлалын хувьд ганц бие хониныхныг хэн нэгэнд татагдана.  Харин хосуудын хувьд жижигхэн асуудлаас болж мартагдана.

Харилцан буулт хийх нь зөв.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд од нь гийсэн гялалзсан өдөр. Амьдралын сайхан амтрыг мэдэрнэ.  Өглөөг урам зоригтой угтана. Өнөөдрийн хийсэн гэрээ хэлэлцээр уулзалт амжилттайгаар дуусна. Эргэн тойрныхондоо магтаалын болоод урмын үг хангалттай хэл. Хайртдаа хайрын үгээ хэл. Амьдрал өнөөдрийнх шиг байхыг хүс, хичээ.

 

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд өмнөх ажил, амьдралаас дүгнэн цэгнэх өдөр. Өнгөрсөн алдаанаасаа суралц. Хэт бардамнахаа боль. Амьдралыг үзэх үзлээ өөрчил. Гэр бүлийнхэн чинь таньд гомдоллоно. Тэдэндээ цаг зав гарга. Ер нь хэний, юуны төлөө амьдарч байгаагаа ухаар. Хайр дурлалын хувьд өнгөрсөн амрагтайгаа зууралдахаа боль.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд идэвх, санаачилгатай байх өдөр. Ажлын болоод амьдралын ачаалал тань улам ихсэнэ.  Хүсэл тань биелэх таатай мөч ирж байна. Итгэлтэй хэн нэгэнд нууцаа дэлгэн зөвлөгөө ав.  Шинэ хүн ажилд авах гэж байгаа бол өнөөдөр хэрэггүй.  Мөнгө санхүү хэвийн байна 

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд аливаад ажил хэрэгч, нухацтай хандах чухал өдөр. Таньд юу ч тохиолдож байсан, өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч бай. Өөртөө итгэлтэй бай. Гэнэтийн ажлын санал ирнэ. Мөрөөдөл, бодит амьдрал хоёроо ялгаж салга.

Хайр дурлалын хувьд чухалл үе. Таны сонголтоос бүх зүйл шалтгаална.  Мөнгө санхүүгийн хувьд таны зүтгэл мөнгөний эх үүсвэрийг олж ирнэ.

 

Охины ордны бүсгүйчүүд

Охины ордныхны хувьд өнөөдөр аливаа зүйлийн учрыг олох гэж будилах төвөгтэй өдөр. Бүх зүйлд эмзэглэж, уур чинь хүрнэ. Бусдад биш, өөртөө цаг гаргах өдөр. Таны нууц өөрийг тань зовооно.

Ойлгомжгүй зүйлсийн хариу удахгүй тодорхой болно, тэвчээртэй хүлээ. Ажлаа төлөвлөөд амжуулахыг хичээ. Мөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн шийдвэр гаргах гээд хэрэггүй.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Жинлүүрийн ордныхны хувьд өнөөдөр өөрийгөө хэн гэдэгээ харуулах өдөр. Жижигхэн зүйлд анхаарч, уур чинь хүрнэ. Ийм байдал таныг эвгүй байдалд оруулна.  Та тэвдэж сандрах хэрэггүй. Хашир туршлагатай хүн шиг асуудалд ханд.

Хамтрагчид чинь таныг үл ойшоовол  хариу барих гэж яарсны хэрэггүй.  Хайртай хүнтэйгээ чөлөөтэй харьцаа үүсгэ.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд хүчээ дайчлах өдөр. Гэхдээ өөрийн бүх хүчээ дайчлах өдөр.  Гэхдээ өөрийн бүх хүч энергээ шавсаны хэрэггүй. Амлалт өгөөд хэрэггүй.

Эрүүл мэнддээ анхаарч, амарч унт. Хэн нэгэн ажлын дарамт үзүүлбэл “үгүй” гэж зоригтой хэл. Гэр бүлийнхэндээ цаг зав гарга. Тэднийгээ урамшуул.

Ганц бие хилэнцүүд болзоонд явна. Харин хосууд аз жаргалтай өдрийг өнгөрөө.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Нумын ордныхны хувьд өнөөдөр ажил хэрэгч байх өдөр. Өнөөдөр ажил хэргийн уулзалт амжилтгүй болно. Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд таниас маш их эрч хүч шаардана. Хамтрагчтайгаа харилцан зөвлөлд, таньд ашигтай байна. Эдийн засгийн  асуудал хүнд болно. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөө.

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд байдаг л нэг жирийн өдөр.  Таны хичээл зүтгэлээс  бүх зүйл шалтгаална.  Ажил дээрээ, гэртээ  байхдаа хөгжилтэй бай.

Эргэн тойрны хүмүүс чинь таныг инээж, хөгжилтэй байхыг харах дуртай. Таны гаднах байдал, царай үйл хөдлөлөөс чинь  л таныг инээж, хөгжилтэй байхыг харах дуртай. Таны гаднах байдал, царай, үйл хөдлөлөөс чинь л таны сэтгэл хөдлөлөөс чинь сэтгэл доторхийг харж болдог. Зарим нэг чухал асуудлаа шийдвэрлэнэ. Бага зэрэг ганцаардлыг мэдэрнэ.

Гэрийнхэндээ цаг зав гарга.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд  сэтгэл амгалан тааламжтай байх өдөр. Удаан хугацааны ажлын үр дүнгээ үзнэ. Ойр тойрны хүмүүсээс таньд тусламж үзүүлнэ.  Хэн нэгний өгсөн зөвлөгөөг сайн сонсоод хэрэгжүүлээрэй. Хадгаламжийн дэвтэртэй бол.

Орон байрны холбоотой асуудал гарч ирнэ. Зарим хумхынхан өөрийн гэсэн орон гэртэй болно.

Эцэг эхтэйгээ ойр дотно  ярилц. Шинэ санаа, зөвлөгөө өгнө.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд олон асуудал давхцсан тааламжгүй өдөр. Амьдралын аар саар асуудлаас болж дотны хүнтэйгээ муудалцана.  Гэвч энэ маргаан таниас болж үүснэ. Өөрийгөө барьж, үг хэлэндээ анхаар. Санамсаргүй хэлсэн таны ганц л  үг дотны хүнийг чинь гомдоох гээд байна.

Мөнгө санхүүгийн асуудал ч таны сэтгэлийг зовооно.  Таны ухаалаг зан, аливаад ул суурьтай ханддаг чинь таныг эвгүй байдлаас гаргана.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.