Фен шүй: Үхлийн амьсгалын нөлөө
Хорт сум үүсгэж болох бүх зүйлийг нэг бүрчлэн нэрлэх боломжгүй. Фен шүйн практикт хорт сум байхгүй газарт ч хорт нөлөө байдаг. Таны орчин тойрны дурын хийц нь танд хортой нөлөө үзүүлэх чадвартай байдаг ба дараах шинж чанарт агуулдаг. Хэрвээ та доорхи асуултад “тийм” гэж хариулж байвал тухайн хийц ба объект танай байранд хортой нөлөө үзүүлэх чадамжтай гэж үзнэ. Хэрвээ “үгүй” гэсэн хариултууд байвал та тайвширч болно.
-Хурц, хурц өнцөг үүсгэсэн шулуун ирмэг байна уу?
-Энэ хийц танай байрны орох хаалганы эсрэг талд байна уу? Мөн орох хаалгатай нэг шулуун дээр оршиж байна уу?
-Хурц ирмэг, өнцөгт байгууламж нүсэр том байна уу? Мөн танай байрнаас өндөр байна уу?
-Энэ хийц байгууламж нь танд хор хөнөөл учруулахаар дайсагнасан хэлбэртэй байна уу? Жишээлбэл ямар нэгэн араатан амьтан бартай төсөөтэй ч юм уу? Эсвэл хутга, буу зэвсэг, нум сумтай адилхан хэлбэртэй байна уу? Эдгээр хэлбэрүүд нь аюултай мэдрэмж тул маш муу
-Та одоохон өөрийн тань орон гэрлүү аюул орж ирэх гэж байна гэдгийг мэдрэхэд бэлэн байдаг уу?
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







