Амин дэмээр баялаг алимны салат хийх жор

Урин хавар айлчлан ирж байгаль дэлхий маань ногоон өмсгөлөөрөө чимэн айсуй энэ л өдрүүдэд гэрийн эзэгтэй нар үзэсгэлэнт бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл бол амин дэмээр баялаг хоол хүнс, амралт сувилахуйн гайхамшигт эрдэс билээ. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хаврын улирал сайхан хэдий ч хүн бүрийн хууч өвчин сэдэрч, дархлаа сулрахын хажуугаар ядаргаанд өртөх нь нэгэн ёсны жам юм. Тиймээс хийхэд авсаархан, хэрэглэхэд амттай амин дэм хүчлийн үндэс болсон дараах амтат хөнгөн зууш, салатыг эрүүл мэнд, гоо сайханд тань зориулан санал болгож байна.



Жич: Салат хийх, чимэглэх урлагийн сацууд Монголдоо олдоцтой орц материалаар өөрийн дуртай жимс ногоогоор энэ төрлийн салат, зуушнуудыг хийж эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд тань чимх мэдээллийг хүргэж байна.



Алимны салат: Алим, шарсан зукини

Зукини нь метр орчим урт ургадаг өргөст хэмхтэй төстэй хэлбэр, өнгөтэй жимс юм байна. Америкчууд ихээр хэрэглэдэг байсан ба Италид төрөлжүүлэн тариалж байжээ.

Амин дэмээр баялаг энэ жимс Британичуудын хамгийн дуртай 10 хүнсний нэгээр нэрлэгдсэн ба өргөст хэмхнээс ялгаатай нь үүнийг заавал шарах, хуурах, чанах гээд боловсруулж хэрэглэдэг гэнэ.

Лийрний салат: Хушга, хөх бяслаг, зөгийн бал, аругула навч

Аругула навч: Жил бүр цэцэглэдэг 20 - 100 м өндөр ургадаг энэхүү ургамлыг салат, зуушинд голдуу хэрэглэх ба витамин С болон калигаар нэн баялаг гэнэ. Италиас эхлээд хэд хэдэн оронд ургадаг эл навчит ургамлыг пицца, шөл, чанасан төмс зэргийг чимэглэн, амт нэмэх зорилгоор өргөн хэрэглэдэг.

Төмсний салат: Төмс, яншуй, бүйлс

Яншуй нь Итали, Алжир, Тунис, Европын зарим орноос гаралтай ба дозыг нь хэтрүүлбэл эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэйд ихээр хэрэглэх хориотой байдаг гэнэ. К витамины агууламж хамгийн өндөртэй бөгөөд бусад С, кальци, төмөр, В5, В6 гээд 14 гаран амин дэмийг агуулдаг чимэглэлийн зориулалтаар ихэвчлэн хэрэглэдэг.


Бүйлсийг Хятад, Грек, Итали, Иран, АНУ, Энэтхэг, Морокко, Пакистан гээд олон оронд түүхийгээр нь, шарж хуурч гээд хоолны хольц, зууш салатанд ихээр хэрэглэдэг ба сүү, тос, гурил гарган авдаг байна. Е амин дэмээр хамгийн баялаг.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.