Хатан Хаан II Елизаветагийн төрсөн өдөр боллоо

Их Британийн хатан хаан II Елизаветагийн 86 насны ойг бямба гаригт тэмдэглэж, энэ хүрээнд Лондон хотноо ёслолын буудлага хийж, хаантны морин гвардийн парад Тауэр ба Гайд-паркт болжээ.

Энэ жил хатан хааны төрсөн өдрөөр Face Britain гэсэн өргөн цар хүрээтэй арт төсөл хийгдэж байна. Хэдэн өдрийн оройн турш Букингемийн ордны хананд британичуудын хэдэн мянган хөрөг зургаар бүтээсэн хатан хааны асар том хөргийг гэрлээр тусган сонирхуулж байх ажээ. Уэльсийн Чарльз жононгийн Хүүхдийн урлагийн сангаас бүтээсэн энэ хамтын хөрөг дэлхийн дээд амжилтыг тогтоох хэмжээний юм байна. Уг төсөлд Брианийн урлагийн нэртэй мастерууд оролцжээ.

 

II Елизавета өөрөө төрсөн өдрөө уламжлалын дагуу Лондоны ойролцоох Виндзорын шилтгээнд гэр бүлийнхээ хамт тэмдэглэж байна. Хатан хааны төрсөн өдрийг зургадугаар сард албан ёсоор тэмдэглэдэг бөгөөд цэргийн парад зэрэг ёслолын бусад хэмжээтэй. Энэ жил тэр баярыг зургадугаар сарын гурав дахь бямба гаригт тэмдэглэхээр болсон байна. Учир нь хатан хааныг хаан ширээнд суусны 60 жилийн ойд зориулсан бүх үндэсний өргөн цар хүрээтэй арга хэмжээ их байгаагаас албан ёсны баярыг хоёр дахь бямба гаригаас гурав дахь бямба гаригт шилжүүлсэн байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.