Амьд Барби

Амьд Барби Ихэнхи охид Барби хүүхэлдэйгээр тоглож өсдөг. Тэдний зарим нь Барби хүүхэлдэй шигээ адилхан болохыг хүсдэг. 21 настай орос бүсгүй Валерия Лукянова Оросын интернэт ертөнцад маш алдартай нэгэн. Учир нь тэрбээр амьд Барби хүүхэлдэй шиг жижигхэн, турьхан, шаргал үстэй, оюу ногоон нүдтэй аж. Гэвч нарийхан бэлхүүс, том хөхтэй Барби Валерияг жинхэнэ гэдэгт интернэт хэрэглэгчид заримдаа эргэлздэг.
Валерияг шүтэн бишрэгчид тоогоо алдсан бөгөөд “Facebook”-ээр олон хүн түүнд найз болох хүсэлт явуулдаг ч тэр ердөө 78 найзтай гэнэ. Валерия Лукянова шүтэн бишрэгчдээс гадна дайснууд ч бий.
Шаргал үстэй, төгс бие галбиртай болохыг хүсдэг нэгэн байхад төгс сайхан харагдах гэж хичээх нь хэнээрхэл гэж үздэг хүмүүс байдаг аж. Валерия “Facebook”-т өөрийгөө жинхэнэ гэдгийг харуулахаар олон зураг оруулсан ч үл итгэгчдийн эргэлзээ арилаагүй гэнэ.
Харин Валерия саяхан “YouTube” сайтад өөрийгөө хэрхэн хүүхэлдэй шиг болгож буйг харуулсан видеог оруулжээ.
Н.Рэй









