Л.Солонгоогийн “Хүслийн бороо” орлоо...
...Бороо шивэрсэн хаврын өглөө хүмүүний сэтгэлийн нандин утсыг хөндөх мэт нэгэн шинэ өдрийг зарлалаа. Солонгоогийн “Хүслийн бороо” оржээ. Олон өдөр шөнө хүсэн хүлээсэн “Хүслийн бороо” Тиймээ! Өглөөний шиврээ бороотой цуг, дуучин Л.Солонгоогийн анхны цомог хэвлэлтээс иржээ. Түүний анхны уран бүтээлийн нээлтийн баярыг Emegteichuud.mn хуваалцлаа.

-Юуны өмнө Солонгоодоо баяр хүргэе. Уран бүтээлч хүнд хамгийн анхны уран бүтээл хамгийн нандин байдаг. Энэ мөчийнхөө сэтгэгдлийг хуваалцана уу?
Л.Солонго: Миний баярыг хуваалцахаар хүрэлцэн ирсэн та нартаа баярлалаа. Өнөөдөр миний хувьд маш их сэтгэл догдлуулсан сайхан билэгшээлтэй өдөр байна. Анхныхаа цомгыг гардан авч байгаадаа сэтгэгдэл өндөр байна. “Хүслийн бороо” цомгийг минь сонссон хүн бүхний бодсон бодол, хүссэн хүслүүд нь биелээсэй гэж билэгшээн энэ нэрээр нэрлэсэн юм аа. “Хүслийн бороо” цомогт миний хамгийн сайхан гэсэн 13 дуу багтсан байгаа.

-Уран бүтээлч хүмүүс өөрийн уран бүтээлээрээ дамжуулсан нийгэмд хүмүүст хандаж ямар нэгэн сайн сайхныг хэлдэг, уриалдаг. Тэгвэл таны хэлсэн үг юу байв?
Л.Солонго: Тиймээ. Маш сайхан асуулт байна. Миний дуунуудад эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя гэсэн санаанууд явж байдаг. Дуучин бид нар дуундаа, клипэндээ эх болсон байгаль дэлхийгээ харуулахгүй юм бол өөр хэн харуулах уу? Тийм учираас би өөрийнхөө уран бүтээл дээрээ эх нутагаа хайрлацгаая гэж уриалахыг хичээдэг дээ.
-Солонгоогийн ирээдүйн зорилго юу вэ?
Хүн бүрт л том жижиг олон зорилго байдаг. Би их том зорилгын төлөө ажиллаж, сурч, амьдарч байна. 2010 онд МУАЖ Д.Долгор гуайн удирдлаган доор СУИС-г дүүргэсэн. Одоо Болгарт мэргэжил дээшлүүлэхээр 3 жилийн хугацаатай сурч байна. Сайн дуурийн дуучин болох гэж хичээж суралцаж байна. Мэдээж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн, Монгол эх орныхоо нэрийг гаргасан дуучин болохыг л хүсч, зорьж явна даа.
-Солонгоодоо баярлалаа. Уншигчдынхаа өмнөөс цаашдын уран бүтээлд нь их амжилтыг хүсэе.

...Л.Солонгоогийн цомгийн нээлтэнд түүнтэй хамтран уран бүтээлээ туурвидаг зохиолч, яруу найрагчид ирсэн байлаа. Мөн “Хүслийн бороо” дууных нь хөгжмийг зохиосон МУГЗ Ч.Сангидорж агсаны гэргий Лида ч бас Солонгоод баяр хүргэхээр иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
(202.55.184.210)
2013-05-08 13:43:11
Та бүхэнд амжилт хүсье
0
0
0
Хариулах