“Emegteichuud.mn-Сover Lady” уралдаан зарлаж байна

Манай сайт “Emegteichuud.mn-Сover Lady” буюу өөрийн сайтын дүр төрх шалгаруулах гэрэл зургийн уралдаан зарлаж байгааг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Уралдаанд зургаа явуулах сонирхолтой хүмүүс 2012 оны 04-р сарын 20-ноос 05 дугаар сарын 31-ний хооронд info@emegteichuud.mn хаягаар ирүүлнэ.

Хэрэв та:

-25-40 настай бол

-Өөрийгөө монгол дүр төрхтэй гэж боддог бол

-Гэрэл зургийн зөв төрхтэй буюу зурган дээр сайхан гардаг бол манай сайтаас зохион байгуулж буй энэхүү гэрэл зургийн уралдаанд оролцож өөрийгөө сориод үзээрэй.

Зурганд тавигдах шаардлага:

-Нийт 3 ширхэг зураг ирүүлнэ (Нэг зураг нь үндэсний хувцастай, үлдсэн 2 нь зохиомжилсон буюу чөлөөт зураг байна)

-Зураг тус бүр 300 pxl нягтралтай, 10х15 хэмжээтэй байна.

Оролцогч тус бүрээс хүлээж авсан шаардлага хангахуйц 3 зургаа дээрхи хаягаар явуулснаар албан ёсны Facebook page-д нийтлэгдэж үзэгчдийн LIKE санал хүсэлт, мэргэжлийн найруулагчийн шүүлтээр тэмцээний эцсийн дүн гарна. Зургаа ирүүлэхдээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичээрэй.

Шагналын сан:

- Emegteichuud.mn сайттай хамтарч ажиллах нэг жилийн гэрээ байгуулах эрх

- Чежү арал руу аялах онгоцны хоёр талын тийз

- Нэг сая төгрөг

- Matrix салонд 1 жил үнэгүй үйлчлүүлэх эрх

Уншигч та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Хүн бүр давтагдашгүй үзэсгэлэнтэй. Тэрхүү гоо сайхнаа олон түмэнд хүргэх л үлдлээ. Та бид хамтдаа Монголын сайхан эмэгтэйг гэрэл зургаар тодруулцгаая. Урагшаа ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЭ!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.