Өрнийн зурлага 2012.04.26

“Сайхан бүхний эхлэлийг хүн та өөрөө бий болгох хэрэгтэй...”

                                                                        Emegteichuud.mn

Хонины ордны бүсгүйчүүд

Хонины ордныхны хувьд өнөөдөр олон зүйлд анхааралаа хандуулах өдөр хэдий ч  анхаарч чадахгүй.  Ажиллах орчиноо бүрдүүл. Шаардлагатай бол утасаа унтраагаад, ганцаараа ажиллах нам гүм газрыг ол. Цахилгаан бараатай болгоомжтой харьц.  Гэрийнхээ тавилгыг өөрчилбөл хэсэгтээ л шинэлэг санагдана. Нүүж магадгүй. Хэрэв нүүвэл өдөр судраа сайн харж байж нүүгээрэй. Шинэ ажлын санал ирнэ, эсвэл цалингаа нэмэгдүүлнэ.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд хөгжил хөдөлгөөнтэй эерэг, таатай өдөр байна. санхүүгийн эх үүсвэртэй болно. Гадаад дотоодын харилцаа тогтооно. Хууч өвчин сэдэрч магадгүй. Биеийн хүчний дасгал, ажлаас татгалз. Ажил хэргийн уулзалт хийгээд хэрэггүй, үр дүн харагдахгүй байна. Хайр дурлалын хувьд богинохон хугацаанд үргэлжлээд дуусах дурлалтай учирна.

 

Ихрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдрийн зурхайд ихрүүдийг өөрөө өөрийгөө ялан дийлэх өдөр гэсэн байна. Дотоод сэтгэлээ сонс, юу хүсч байгаагаа мэдэр. Гармаар байвал гарч эргэн тойронтойгоо хөл нийлүүл.  Уламжлалт улиг болсон нэгэн хэвийн амьдралаа өөрчил. Өөртөө гомдоно. Сэтгэлээр унаж уйлна. Гэвч энэ нь ихрүүдийг амьдралын тэмцэлтэй болгоно.

Санхүү хэвийн байна. Хайр дурлалын хувьд болгоомжтой байхыг анхааруулж байна. Эрэгтэй хүмүүсийн эвийг олж, битгий муудалц. 

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Мэлхийний ордныхны хувьд шулуун шударга байх өдөр. Хэлэх үгээ сайн бодож байх өдөр. Хэлэх үгээ сайн бодож байж ярь. Бусдыг шүүмжлэхээ түр азна. Бусадтай сөргөлдөх гээд байвал, та л буулт хий. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гарга. Сургалт семинарт суу. Ууртай байхдаа хэн нэгэнтэй ярилцах хэрэггүй. Ухаантай үг гарахгүй. Таны энергийн түвшин нэмэгдэнэ. Сэтгэл өөдрөг болно.

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд мөрөөдлийн мананд умбах өдөр. Бодит байдлыг харж, бодитоор мөрөөд. Өглөөгүүр ямар нэгэн зүйлд урам хугарна. Таны царайнаас сэтгэл доторх ертөнц илт харагддаг тул баргар царайлах хэрэггүй. Үнэнч, шударга занг эрхэмлээрэй. Санхүүгийн асуудлаа бага багаар шийдээд яв.

Өр зээл тавих гэсний хэрэггүй. Хүсэл зорилгоо зөв залж, эерэг байдлыг бий болгохыг зорь. Итгэдэг хүн чинь таны урмыг хугална. Хүлээцтэй бай.

 

Охины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр охины ордныхны эрч хүчтэй щ, хийж бүтээх урам зоригоор дүүрэн байна. Азтай учрал, сонирхолтой үйл явдал таныг хүлээж байна. Та бусдад хичнээн их хэрэгтэй хүн болохыгоо мэдэрнэ. Өнөөдөр өгөөмөр байж, өглөгийн гараа сунгаж чадвал их аз жаргалыг мэдрэх болно.  Санаа сэтгэл нийлдэг хүмүүстэй уулзаж ярилц, хамтдаа үдшийг өнгөрөө.

Шинэ танилтай болно. 

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд бүх ажлаа цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэвэл хялбар байх өдөр. Амлалтуудаа сана. Өөрийн дутагдалуудаа засч залруул. Таны ажил амжаад байгаа ч, хэн нэгнээс тусламж  хүс. Хамтрагчаа ойлгохыг хичээж, өөрийн жаахан ч гэсэн тусаа хүргэ. Ямар нэгэн өндөр цалинтай ажил эхлүүлнэ. Өөртөө тохирсон хоолоо идээрэй. Ходоод гэдэс чинь хямрах магадлал их байна.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцүүдийн хувьд одтой, азтай, гялалзах өдөр. Бүхий л ажил төрөл нь бүтэмжтэй байна. Өмнөх дуусгаагүй ажлуудаа дуусгана. Аялалд гарахад бэлдэнэ. Санхүүгийн асуудал цэгцэрнэ.

Гандан хийд орж ном уншуулж мөргөл үйлд. Хайртдаа цаг гарга. Хамтдаа романтик үдшийг өнгөрөө. Ганц бие хилэнцүүдэд сайхан боломж гарна. Сэтгэлээ нээхэд тохиромжтой үе ирсэн байна.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Нумын ордныхны хувьд олон таагүй зүйлүүд тохиолдох тааламжгүй муу өдөр. Алдаа эндэгдэл, андуурал худал хуурмаг, ам зөрөлдөх зодоон цохион гээд таагүй зүйлүүд тохиолдож болзошгүй. Ер нь өнөөдөр нумынхан нам гүмийн дунд ганцаараа өдрийг өнгөрүүлэхийг хичээгээрэй.

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд ажлын үр дүн ихтэй, эрч хүчтэй өдөр. Оновчтой байдал, давамгайлна. Хэрэгтэй, хэрэггүй олон асуудлууд дунд толгой эргэм байна. Гэвч та шуурхай ажилласанаар асуудлууд хурдан шийдэгдэнэ.

Амьдралын аар саар асуудалтай хэт хутгалдаад хэрэггүй.  Таньд шүүмжлэл ирнэ. Түүнийг хүлээж аваад, эерэг хариу өг. Дотны хүмүүсдээ элэгсэг дотно хандаж, өглөгийн гараа сунга.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Хумхын ордныхны хувьд өнөөдөр сэтгэлээр унаж, гутрах өдөр. Гэвч та тийм ч амархан сэтгэлээр унадаг хүн биш. Аливаа зүйлийг гүнд нь ороод хэрэггүй, хөндлөнгөөс ажиглалт хий. Алба аминыхаа ажлаа ялгаж салгаад цэгцэнд нь оруул. Зорилго, мөрөөдөлөө тодорхой болгоно.  Эрүүл мэнддээ анхаарч шинжилгээ өгөөрэй.

Өндөр настай эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмнэлэг явж үзүүлээрэй.

Гуниг гутралаа мартаад маргаашийн нарыг хүлээ.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Загасны ордныхны хувьд өнөөдөр эмх замбараагүй өдөр. Ажлын ачаалал ихтэй, дарамттай санагдана. Бодож байгаа зүйлээ яриад хэрэггүй. Уур бухимдал төрнө. Тэвчээртэй хүлээцтэй бай. Муухай аашаа тат. Хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Хүүхдүүдтэй ярилц. Цагийг хамтдаа өнгөрүүл. Итгэлтэй хүндээ нууцаа дэлгэж сэтгэлээ хуваалц.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.