Хурууны хээ – жимсний чанамалтай жигнэмэг
2012-04-28
Амралтын өдрийн бэлэг болгож бүсгүйчүүд та бүхэндээ “Хурууны хээ” нэртэй жимсний чанамалтай жигнэмэг хийх аргачлалыг хүргэж байна.

Орц: (32 ширхэг бяцхан жигнэмэг болно)
220 грамм масло эсвэл маргерин
1 цайны халбага ванили-ын охь (5мл)
180 мл нунтаг сахар
2 аяга гурил
2 өндөг : шар цагаанаар нь салгана.
Өөрийнхөө сонголтоор варень

Хийх арга:
- Масло эсвэл маргеринаа өрөөний температурт хайлуулна.
- Шарах шүүгээгээ 3500 Ф өөрөөр хэлвэл 1750 Ц дээр тааруулан халаана.
- Ванилаа маслотойгоо сайн хольж хутгаад нунтаг болгож бэлдсэн сахараа мөн хийн сайтар хутгана (өөрт байгаа зүйлээ ашиглан өндөг хутгагч ч байж болно.) . Сайн хутгаж бүгд хоорондоо холилдсоны дараа гурилаа бага багаар хийнгээ зөөлхөн зуурмаг болгоно.
- Зуурмагаасаа бага хэмжээтэй хэсгийг авч (ойролцоогоор 2см диаметртэйгээр) бөөрөнхий бөмбөг хэлбэртэйгээр гарныхаа алгаар хэлбэрт оруулна.
- Шарах шүүгээнийхээ тавцанг маслоор жаахан тосолж өгөөд дээр нь хэлбэрт оруулсан гурилан зуурмагуудаа тавина.
- Дараагаар нь бөөрөнхий жижиг зуурмагийнхаа голд нь хурууныхаа өндөгөөр багахан зөөлхөн дарж өгөөрэй. (хэтэрхий хүчтэй дарвал доошоогоо цоорох аюултай шүү)
- Тэр гаргасан нүхнүүд дээрээ варенаасаа бага багаар авч тавьна.
- 15 минут гаран жигнэнэ. Эсвэл гадна тал нь борлоод ирэх хүртэл нь жигнэж өгөөрэй.
Ингээд л сайхан амттай, аман дотор бутарсан жигнэмэг таны ширээн дээр бэлэн болсон байх болно. Амжилт хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
нэгэн
(112.72.13.155)
2015-01-26 20:18:06
Өндгөө яахын
0
0
0
Хариулах
амарзаяа
(180.149.97.110)
2013-11-09 13:23:34
үнхээр гоё зөвлөмж өгсөн таньд баярлалаа
0
0
0
Хариулах





