Өрнийн зурлага 2012.04.27

“Аз жаргалын цэцэг бол сэтгэлийн амар амгалангаас дэлгэрдэг...”

                                                                                                            Emegteichuud.mn

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд олон асуудал давхацсан тайван биш өдөр. Ажлуудаа дэс дараалалд оруулан төлөвлөөд гэрээсээ гар. Хамгийн чухал гэсэн ажлаа эхлээд амжуул. Хамгийн дотны найзаасаа тусламж хүс. Хүүхдийнхээ асуудлыг хойш нь тавилгүй шийдээрэй.

Мөнгөнөөс болж ажлын ачаалал чинь ихэснэ. Сэтгэлийн тэнхээтэй бай. Эрүүл мэндээ нэгдүгээрт тавь. Удахгүй тэнгэр цэлмэж, амьдрал гэрэлтэй болно.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдрийн хувьд үхрийн ордныхон янз бүрийн асуудлуудтай тулгарах холимог өдөр. Өглөө эртлэн босч нарны, байгалийн энергийг мэдэрч эрч хүчээ сэлбэ. Хэн нэгэнд итгэж нууцаа дэлгэх хэрэггүй. Санхүү мөнгөний асуудал таатай байна. хуримтлал бий болоход анхаар. Итгэлт хүндээ гомдож урам хугарна. Сэтгэлээ тайвшруулж уумаар, уйлмаар болно. Гэвч ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Итгэл алдрах дэндүү хайртай хүндээ гомдоно гэдэг хэцүү ч тэвчихээс өөр арга байхгүй.

 

Ихрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд амьдралынхаа хэцүү үе дээр ирсэн мэт санагдах өдөр. Алдаа оноогоо бодно, тунгаана. Өөрөөрөө бай. Өчигдөр дууссан гэдгийг од гаригс сануулж байна. хэлсэн үг, хийсэн ажилдаа үнэнч, бат итгэлтэй зогс. Сайхан хайрынхаа төлөө тэмц. Тэнгэр цэлмэж, од гариг тодоос тод харагдах өдөр ирнэ. Жаахан л тэвччих.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд сайн, сайхан өдөр. Таны бүх зүйл гэрэлтэж байна. Та бүхний анхаарлын төвд байж, дур булаам ялдамхан харагдана. Олон нийтийн ямарч газар очсон та бүхнээс илүү содон байх болно.

Санхүүгийн хувьд ч таатай мэдээ сонсоно. Ашиг орлого чинь нэмэгдэнэ. Албан тушаал ахих санал ирнэ. Өнөөдрийн үдшийг алдалгүй гангалаад гадагшаа гар, сайхан дуу аяла. 

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд аливаад хүлээцтэй хандах өдөр. Ганцаараа байхыг хичээ. Та өнөөдөр гандан хийд орж мөргөл үйлдэж, ном уншуулж сэтгэлээ тайвшруул. Сөрөг энергитэй хүмүүсээс хол бай. Муудалцсан хүнтэйгээ эвлэрч, уучлал гуйхад энэ өдөр яг тохирно. Жолооны ард суувал болгоомжтой бай. Ажил дээр чинь үзэл суртлын маргаан үүснэ. Та буулт хийж чадвал, илүү их зүйлийг эргүүлж авна. Та чадна.

 

Охины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр охины ордныхны хувьд шинийг санаачлах, ололт амжилтыг авч ирэх өдөр. Таны өнөөдрийн хийсэн аливаа ажил бүтэмжтэй байх болно. Таны мэдрэмж хүчтэй байх тул, шинэ санаа гаргана. Энэ санаа тань ажил хэрэг болвол эд баялагийг дагуулах болно.

Таны нэр хүнд өснө. Дотроо байгаа хэцүү бас сайхан дурсамжаа дэвтэртээ буулга. Тэгвэл та гайхалтай тайвширал мэдэрнэ.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Жинлүүрийн ордныхны хувьд өнөөдөр бүх зүйл амар, хялбар шийдэгдэх өдөр. Амлалтандаа хүр. Дутагдлаа засч хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуй. Хэцүү асуудал тулгарсан найздаа тусал. Эрүүл мэнддээ анхаар. Даарч болохгүй шүү.

Байнга гаргадаг муу зуршилаасаа салахыг зөвлөж байна. Архи, тамхинаас татгалз. Тод өнгийг чухалчил. Стилээ өөрчлөх гээд үз.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд ажлын ачаалал ихтэй байх өдөр. Удирдлагаас олон янзын ажилд дайчилна. Хүний өмнөөс ч та ажиллах л болно. Үүндээ бага зэрэг цухалдаж, уурлана. Та аль болох хурдтай ажиллана, тэрнээс чинь шалтгаалж байдал дээрдэнэ. Үдээс хойш өглөөний, их ачаалал дуусч амар амгалан ноёлно. Их ажлын ард гарсан хүн, өөрийгөө шагнаад амттан авч идээрэй. Өнөөдөр болзоонд явах хэрэггүй. Харин найзуудтайгаа уулзах төлөвлөгөө зохио.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумын ордныхны хувьд асуудлуудаа нэг тийш нь шийдэх, шийдэмгий байх өдөр. Хэн нэг талыг барьж өрөөсгөл шийдвэр гаргахаасаа болгоомжил. Сэтгэлийн гүн дэх нууцхан хайраа санана. Яаж ч болдоггүй асуудал гэж байдаг юм шүү.

Таны материаллаг байдлыг илүүд үздэг байдал чинь, таны хүсэл тэмүүллийг чинь хүлээд байна. Амьдралд баян байж болдог зүйл гэдгийг ухаар.  

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд аливаад ач холбогдол өгөх өдөр. Хийж байгаа бүх ажилдаа сэтгэлээсээ хандаж, чадахгүй, мэдэхгүй гэсэн үгийг өөрийн үгсийн сангаасаа гаргаж хая.

Өөртөө итгэлтэй бай. Та чадна. Бодол санаагаа шударгаар оновчтой, ойлгомжтой илэрхийл. Хэн нэгэн таны зориг тэвчээрийг шалгаж гэж байна. хариуцлагатай болгоомжтой байгаарай.

Хуучин хайраа санаж, түүнтэйгээ уулзахыг хүснэ. Гэвч та хоёр уулзах нь юу л бол...

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Хумхын ордныхны хувьд өнөөдөр дарамт шахалтаар дүүрэн өдөр байх нь. Өмнөх дуусгаагүй ажил тань таныг багагүй бухимдуулна. Зөн совин, мэдрэмж тань танийг хуураагүй, итгэ. Эрүүл мэнддээ цаг гарга. Хамтрагч тань танийг үл ойшоох, үнэлэхгүй мэт санагдвал та тайван өөрийнхөөрөө л бай. Бизнесийн асуудалд нухацтай ханд, алдагдалд орж магадгүй.

Авьяас чадвараа хөгжүүл. Таньд том боломж байгааг ямагт санаж бай.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Загасны ордныхны хувьд өнөөдөр болоомжтой хянуур байх өдөр. Олон уулзалтууд давхацна. Гэвч өнөөдрийн асуудлууд хожим таны ажил амьдралд аз авчирна. Хичээл зүтгэлтэй бай. Ядарсан ч түүнийгээ нуу. Өнөөдрийн үдшийг найзуудтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ өнгөрүүл.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.