“Хувьсал” продакшны ”Зүрхээр наадагчид” анхны постероо дэлгэлээ

Дэлгэцийн хоёр дахь урран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон “Хувьсал” продакшныхан киноныхоо анхны постерийг дэлгэлээ. "Зүрхээр наадагч" киноны зохиолоо А.Ганчимэг нэг жилийн турш бичжээ. Өсөх ирээдүйтэй, чадварлаг, гоо үзэсгэлэн төгс залуу бүсгүй СТА цол тэмдгээр энгэрээ мялааж үзэгчдийг баярлуулсан цаг саяхан. “Цол дагаж бяр” гэгчээр төрийн хүндтэй шагнал түүнд зохиол бичих онгод хайрласан бололтой. Ид цэцэг шиг насандаа яваа, эрчүүдийн харааг булааж сэтгэлийг нууцхан догдлуулдаг А.Ганчимэгийн нүдээр зүрхээр наадагч гэж ямар хүнийг хэлдэг бол? Нэрнээсээ эхлээд сонирхол татсан тэдний шинэхэн уран бүтээлийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.



Киноны зураг авалт зургадугаар сарын 26-наас эхлэсэн бөгөөд намар нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Гол дүрийн эрэгтэй дүр дээр сонгон шалгаруулалт явуулж 80-аад залуус ирснээс 2009 оны  "Азийн топ модель" О. Мөнхдалай сонгогдож, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг нартай хамтран тоглохоор боллоо.  Киноны найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажиллах юм.



“Хувьсал” продакшны үзэсгэлэнт цэцэгсдээ уоан бүтээлийн өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.