Миний Монголын хямд үнэтэй охид

Саяханы нэг өдөр би хэсэг найз хүүхнүүдийнхээ хамт нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр хотын төвийн “гайгүй” гэгдэх нэгэн рестораныг зорьсон юм.

Төрсөн өдөрт ач холбогдол өгөн тэмдэглэдэг бидний нас аль хэдийнээ гуч гарчээ. Энэ удаад хоёр найзын маань төрсөн өдөр ойролцоо болдог учир хамтатган тэмдэглэсэн маань энэ. Ойрд уулзалдаагүй найзууд сонин хачинаа ам булаалдан ярьж, амттай хоолоор хачир хийж баяр хөөртэй байцгаалаа.

Төрсөн өдрийн бялуу, амтат хоол, анхилам дарс энэ бүхнээс илүү миний найзууд хамгийн өнгөлөг  хамгийн хөгжилтэй байсан. Хэсэг хугацааны дараа төрсөн өдрийн эзэд орчиноо сольж, диско бүжгэнд явахыг уриаллаа. Энэ саналыг бүгдээрээ дэмжсэн хэдий ч бидний насныхан ороод бүжиглэхээр үдшийн цэнгээний газрыг бид эрээд, сураад олсонгүй. Удаан ярилцсаны эцэст хотын төвийн нэгэн газрыг зорьлоо.

Биднийг үүдээр нь ороход "хүүхнүүд байна"... гээд дургүйхэн угтав. Зориод ирчихсэн болохоор үүдний хамгаалагчдын дургүйцлийг үл тоон дотогш орцгоов.

Тийм ч тухтай биш багавтар заалтай, гэрэлтдэг шилэн шалтай, бүх тавилга нь улаан өнгөтэй, диско баарны булангийн ширээнд бид тухаллаа.

Эргэн тойрноо ажиглан харвал ихэнх ширээнд эрчүүд сууж байх юм. Бүжиглэж байгаа хүн ч байсангүй. Бяцхан “халаалттай” ирсэн бид хэд, эхний хундагаа тогтоосны дараа бүгдээрээ босч бүжиглэв. Бүжгийн ая нь нэг л биш болохоор нь сольж өгөхийг хүстэл "та нарын сонирхдог ая манайд байхгүй" гэсэн хариултыг DJ гэх гозгор залуу өгөв.

Үнэхээр бодоод байхнаа гучаас дээш насныхан хааяа ороод стрессээ тайлчихаар газар манай улсын нийслэлд нэг ч байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй ажээ. Залуучууд цугласан газар руу зүглэхийн ч хэрэггүй. Тэд бидний насныхныг  “эмээ, өвөө” нар ороод ирлээ "гэртээ харьж, амраач" гэж доромжилдог гэнэ лээ.

Энэ баарны DJ, үйлчлэгчид, гэрэл, гээд бүхий л зүйл нь бидэнд ерөөсөө таалагдаагүйг нуух юун.

Үдшийн 22 цаг болоход энэ баарны жинхэнэ үйл ажиллагаа эхэлж, байнгын үйлчлүүлэгчид нь орж ирдэг аж. Заалны бүх ширээ эрчүүдээр дүүрч, ганц хоёрхон эмэгтэй үйлчлүүлэгч орж ирлээ.

Төд удалгүй 17,18 орчим насны өгзөг, хөх нь ургаж гүйцээгүй жаахан охид бүжгийн талбайд гарч ирцгээлээ.

Ямар нэгэн амьтан ангуучлах гэж байгаа анчид шиг харагдах охидыг хараад тийм гэх мэдрэмж огтхон ч төрсөнгүй. Шинэ ая эхлэнгүүт охид онилсон эрчүүдийн өмнө очиж бүждэг аж. Бяцхан хөхөө хүртэл хайр найргүй базуулах юм.

Ингэж нэг ая дуустал бүжиглэчихээд 5000 төгрөг дотоожиндоо хавчуулуулдгийг нь олж харлаа. Бидний арын ширээнд нилээд халамцуу хоёр залуу сууж байв. Хажуудаа эмэгтэй хүнгүй ширээ рүү охид бараг л уралдах шахам ирдэг нь их л өрөвдмөөр санагдсан. Охид энэ ширээний эрчүүд дээр ээлжлэн очицгооно. Бодвол хажуу дахь эмэгтэйчүүд нь дургүйцэхгүй биз.

Согтуу залуусаар хайран сайхан биеэ бариулж базуулчихаад халтар 5000 төгрөг авч байх нь дэндүү эмгэнэлтэй санагдлаа. 10.000 төгрөг хавчуулбал хариултыг буцааж авчирч өгөх юм билээ.

Ирээдүйн хүүхдийн ээж, айлын эзэгтэй, эр хүний эхнэр болох охид маань эрдэм ном суралцах өдий насан дээрээ согтуу эрийн зугааг гаргаж явах ч гэж дээ. Дэндүү харамсалтай юм. Тийм үйл ажиллагаа явуулж, монгол охидыг маань “янхан” болгож мөнгө олж байгаа “баар”-ны эзэд хэн бэ?

Тэдэнд мөнгө л олж байвал, юу ч хамаагүй биз. Ингээд бодохоор “нүд улаан, мөнгө цагаан” гэдэг үнэн юм даа.

Төрсөн өдөр тэмдэглэсэн баяр баясгалан минь алга болж, бид өөрийн эрхгүй энд бүжиглэх охидын өмнөөс харамссан сэтгэлээ нууж чадалгүй баарнаас гарцгаалаа.

Үүнд хэн буруутай юм бэ? Дэндүү эмгэнэлтэй...

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.