Уитни Хьюстоны нөхөр түүний үхэлд өөрийгөө буруугүй гэв

Нэгэн цагт гялалзсан од явсан дуучин Уитни Хьюстоны уналтад түүний нөхөр байсан Бобби Брауныг буруутгадаг. Дуучны гэр бүлийнхэн болон шүтэн бишрэгчид нь дуучны амийг авч одсон хар тамхи, мансууруулах бодист оруулсан хүн нь Бобби Брауныг гэдэг аж. Харин Бобби Браун дуучныг нас барснаас хойш анх удаа нэгэн ярилцлагадаа түүний үхэлд өөрийгөө буруугүй гэжээ. Тэрбээр “Би өвс татаж, шар айраг уудаг байсан ч Уитниг хар тамхинд оруулсан хүн биш” гэжээ. Уитнитэй гэрлэхээс ч өмнө мансууруулах бодис түүний амьдралын нэг хэсэг болсон байсан гэж Бобби Браун ярьсан байна. Бобби Браун 1993 онд попын хатан хаан Уитни Хьюстонтой гэрлэж, нэг охинтой болсон билээ. Дуучин Уитни Хьюстон Бобби Браунтай учирснаа хожим “Гүнж гудамжны залуутай гэрлэсэн юм” хэмээн гашуунаар дурссан байдаг. Бобби Браун Уитниг мансууруулах бодисонд донтсоныг тайлбарлах аргагүй зүйл гэсэн ч түүнийг нас барсанд өөрийгөө ямар ч буруугүй гэжээ. Уитни Хьюстон өнгөрсөн хоёрдугаар сард зочид буудлын өрөөнд нас барсан тухай мэдээ Бобби Брауныг цочирдуулсан юм. Түүнийг мансууруулах бодис хэрэглэж, усны онгоцонд живсэн тухай шинжээчийн дүгнэлт гарахад Бобби Браун түүнийг мансууруулах бодис хэрэглэсээр байсныг мэдсэн аж. Харин Уитни Хьюстоныг мансууруулах бодист донтоход нөлөөлсөн гэгддэг Бобби Браун сүүлийн долоон жил мансууруулах бодис огт хэрэглээгүй гэнэ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа


