Дуучин Ж.Алтанцэцэг 3D тайз, гэрэл чимэглэлтэй тоглолт хийнэ
“Prosound” студийн захирал поп дива хатагтай Ж.Алтанцэцэг энэ сарын 22,23-нд өөрийн бие даасан тогтлолтоо хийх гэж байна. Түүний тоглолтыг МУГЖ Д.Сосорбарам найруулж байгаа бөгөөд тоглолтынх нь нэр нь тодорхойгүй байгаа ажээ. Гавьяат Ж.Алтанцэцэг хамгийн сүүлд 2007 онд “Нисч ирсэн дурлал” нэртэй тоглолтоо хийж байсан. Харин энэ удаад фэнүүдээ удаан хүлээлгэсэний эцэст зургаан жилийн дараа бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм. Уг тоглолтонд урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим, яруу найрагч С.Мөнхбатын шүлэг “Бөртэ хатны дуу” тоглогдох аж. Түүнчлэн гитарчин Өөжгий “Чамайгаа үнсье” хэмээх шинэ уран бүтээлээ анх удаа эгшиглүүлэх гэнэ. Тоглолтын бас нэгэн онцлог нь 3D тайз, гэрэл чимэглэлийг өвөрмөцөөр хийх төлөвлөгөөтэй бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

