Зүүн Азийн VI наадамаас Н.Баярмаа мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Тяньжин хотноо энэ сарын 6-нд эхэлсэн билээ. Зүүн Азийн VI наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63 кг-д Н.Баярмаа мөнгөн медаль хүртэж Монголын баг тамирчдын медалийн буухиаг эхлүүллээ.



Энэ сарын 15 хүртэл Зүүн Азийн орнуудын тамирчид спортын 17 төрлөөр ур чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Монголоос 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид энэхүү наадамд оролцохоор Тяньжин хотноо очоод байгаа аж. Харин манай улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.180.218.5) 2013-10-08 19:10:59
good bn aa hezee negen tsagt olimph delhiin medal avchrah biz ee