Өрнийн зурлага 2012.05.04

“Дэндүү гэнэн, дэндүү жаргалтай, дэндүү их зовлонтой тийм ариухан нас, охин нас...”

                                                                                                            Emegteichuud.mn

 

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд  аливаад нухацтай хандах өдөр.  Бүх төрлийн бичиг баримт гэрээ хэлэлцээрийн асуудлаа эргэж нэг харахад илүүдэхгүй. Гэрлэлт, хуримын асуудлаа шийдэх гэж байгаа бүсгүйчүүд шийдвэрээ зөв гаргаарай.

Ажлын шинэ санал, эсвэл ажлын  байранд өөрчлөлт орох нь таны санхүүг баттай болгоно.

Хайр дурлалыг үнэлдэг үнэлэмжиндээ анхаар.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд  ашиг, сонирхлын өдөр.  Бүх ажлуудаа  зэрэг зэрэг амжуулна.  Шинэ ажлын санал ирвэл зөвшөөр.  Эрүүл мэнддээ цаг гарга.  Тавилгын байрлалаа өөрчил.  Өнөөдөр ямар ч ажил бүтэмжтэй байх тул, залхуурч хойш суух хэрэггүй. Хайр дурлалын хувьд хосуудын харилцаа бэхжинэ.

Санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Шаардлагагүй зүйлд анхаарч цагаа барах хэрэгггүй.

Ихрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд  бүтээлч өдөр. Ажлын шинэ санаа төрнө. Хэрэгжүүлэх арга зам нь ч тодорхой байна. Шинэ ажил эхлэхийн өмнө, эрч хүч энерги хуримтлуул. Муу муухай бодлоосоо өөрийгөө чөлөөл.  Өнгөрсөнтэй итгий зууралд.  Өнгөрснөөс авах ёстойг нь  аваад орхи. Дэмий зүйлд шаналж  цагаа үрэх хэрэггүй. Бүтээлч бай. Таньд хийж хэрэгжүүлэх ажил маш их байна.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд зоригжих өдөр. Өөртөө анхаарал тавьж, өөртөө итгэх итгэлийг олж ав. Санаа зовох олон асуудал байгаа ч гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар шийдвэрлэж чадна. Хууран мэхлэлтэнд өртөж магадгүй, болгоомжтой бас бэлтгэлтэй бай. Гэртээ зочид урьж дайлвал, таньд эерэг энерги ирнэ.  Гайхалтай зочломтгой байж, чаддаг хамгийн гоё хоолоороо дайлаарай.

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Арслангийн ордныхны хувьд өнөөдөр хэцүү өдөр. Олон асуудлууд ар араасаа гарч ирж уур хүргэсэн өдөр. Хамгийн гол нь та өөрийн бодол өөртөө зөв гэсэн зарчмаар л өнөөдрийг өнгөрөө.  Хэрүүл маргаангүй өдрийг өнгөрөө.  Өөртөө итгэх итгэлээ олж ав.  Өнөөдрийг өөртөө л зориул. Гадаад үзэмжиндээ анхаар.

 

Охины ордны бүсгүйчүүд

Охины ордныхон өнөөдөр хүссэн зүйлээ хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал эерэгээр шийдэгдэнэ. Гэхдээ мөнгөө ихээр үрэх хэрэггүй.  Цалингаа нэмэгдүүлэх боломж ч байна. ямар нэг сэтгэл зовоосон асуудал гарч ирэх магадлалтай.

Хайртай хосуудын хувьд та хоёр улам л дотносож харилцаа чинь сайжирна.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд байдаг л нэг жирийн өдөр. Эмх замбараагүй, бохир заваан байдлаасаа өөрийгөө чөлөөл. Урт хугацааны ажил эхлэх гэж байгаа бол төлөвлөгөөгөө сайтар хянаарай. Амжилт ойрхон байна. өнөөдөр өглөө эртлэн босоод өөртөө маш сайн анхаарал тавиад ажилдаа яваарай.  Хамгийн гоё зохидог хувцасаа өмс. Үс гэзэгээ сайхан янзал. Таны гадаад байдал хэн нэгэнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд амар амгалан, нам гүмийг мэдрэх өдөр. Гэр бүл, найз нөхөдтэйгөө ая тухтай байх нь таныг аз жаргалтай болгоно. Таньд дандаа дотроо шаналж явдаг нууц байдаг бол түүнийгээ хайртдаа илчилэн ярилц. Таныг ойлгоно. Эрүүл мэнддээ анхаараад ардын уламжлалын эмчид үзүүлсэн нь дээр байх. Зүү, төөнүүр, иллэг, бариа хийлгэвэл бие чинь дээрдэнэ. Өвчтэй байгаа найз чинь чамайг эргэж ирэхийг хүлээгээд байна.

 

Нумын ордны бүсгүйчүүд

 Өнөөдөр нумын ордныхны хувьд бас л нэгэн таагүй өдөр. Шинэ танилтайгаа болгоомжтой харьц, таньд гай болж мэднэ. Эрүүл мэндээ хойш нь тавих хэрэггүй, эмнэлэг рүү яв.  Авто машин жолоодох хэрэггүй. Ер нь таагүй бүхэн таны талд байна. Иймээс өнөөдөр явган алхаад, ганцаараа байж өөртэйгөө ярилцахыг хичээ.

Гэрийн хоол хийж, гэр бүлийнхнийгээ дайл.

 

Матрын ордны бүсгүйчүүд

Матрын ордныхны хувьд  хариуцлагатай байх өдөр. Шинэ төсөл эхлүүлэхэд  тохиромжтой. Төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, ажлын саналаа танилцуулна. Таны ажлууд бүтэмтэй байх өнөөдрийг зүгээр битгий өнгөрөөгөөрэй.

Хүүхдүүдээсээ гомдлын үг сонсоно.  Тэдэндээ илүү их анхаарал тавь. Хамтдаа цагийг өнгөрөө. Сэтгэлээ нээж илэн далангуй ярилц.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд бие даасан өдөр. Амьдралдаа нэгэнэ чухал шийдвэр гаргана. Эцэг эх, ах эгчийнхээ зөвлөгөөг анхааран сонс.  Сурч боловсроход цаг, мөнгөө зарцуул.

Уран бүтээлч хумхууд онгодтой, олзтой байна. Өнөөдөр та гэртээ суугаад хэрэггүй, гадагшаа гарч эргэн тойрноо ажигла. Гэнэтийн гайхшрал төрүүлсэн зүйлтэй нүүр тулна.  Хөгжилтэй байхыг хичээ. Амьдралын баяр баясгаланг мэдэр.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Загасны ордныхон өнөөдөр амталсан тайван байх өдөр. Өөртөө зориулж нам гүм тайван орчиныг бүрдүүлж, өөртэйгөө ярилцаарай.  Амьдралаа өөрчлөх цаг нь ирсэнийг од гариг сануулж байна.  Өр зээлний асуудал санааг чинь зовоож байгаа бол өөрийн санхүүгээ шалгаж зарлагаа хянаарай. Таны хичээнгүй байдал чинь санхүүг чинь аварна.

Таны өнөөдрийн хичээл зүтгэл чинь хожмын өдрийн зорилгоо биелүүлэх боломжийг авч ирнэ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.