Дурбан хот

Хонг Конгоос цааш Өмнөд Африк руу аялалаа үргэлжлүүлэн Сateway Pacifique компаний онгоцонд суун 12 цаг тасралтгүй нисэж ӨАБНУ-ын Иоханнэсбүрг (Johannesburg) хотод буулаа. Африк тивийн өвлийн улирал эхэлж буй тул онгоцны буудалд байгаа хүмүүс дулаан гутал, малгай өмссөн байгаа нь сонин харагдлаа.Бид хэдийгээр өвөл нь болж байгаа гэдгийг мэдэж байсан хэдий ч нар шарсан Африк тивд өвлийн хувцастай хүнийг харна гэж төсөөлж байгаагүй юм.

Иоханнэсбүрг хотод 5 цаг гаруй хүлээсний дараа хурал болох Дурбан хот руу орон нутгийн нислэгээр 55 минут нисээд буулаа. Явахаас өмнө Дурбан хотын цаг агаарыг харахад +18+20 хэм гэж байсан тул манай зунтай адилхан юм байна гэж бодож байлаа. Өдрийн нар шарахад манай зунтай төстэй боловч өвлийн улирал болохоор өглөө, орой нь сэрүүн, өглөө 7-8 цагийн орчим нар мандаж, 17 цаг гэхэд нар аль хэдийнээ жаргасан байх жишээтэй.

Агуу тэмцэгч Нелсон Манделагийн төрсөн нутаг ӨАБНУ-ын Дурбан хот Африк тивдээ хөгжлөөрөө гайхагддаг газар юм. XIX зууны төгсгөл XX зууны эхээр Англи болон Одоогийн Өмнөд Африкийн нутагт орчин үеийн хүмүүс 100,000 гаруй жилийн турш оршин суусан. Голландын нь одоогийн Кейптаун болох газарт 1652 онд амрах зогсоолыг байгуулжээ. Кейптаун нь 1806 онд Британийн колони болсон байна. 1820-оод оны үед Европчуудын суурьшил улам тэлсэн бөгөөд үүний учир нь анхны Голландын суугч нар болон Британичууд улсын хойд, зүүн хэсгийн газрын болгон авчээ. Үр дүнд нь тэд болон нутгийн уугуул иргэд болох Коса, Зулу нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хожим нь алмааз олдсоноор Британи, Боерчууд Өмнөд Африкийн эрдэс бодисын нөөцийг өөртөө авах гэж Англи-Боерчуудын хооронд дайн болжээ. Хэдийгээр Боерчууд ялагдсан боловч 1910 онд Британийн эрх мэдэл доор Өмнөд Африкт хязгаарлагдмал тусгаар тогнолыг өгсөн байна. Британий эсрэг бодлогууд нь бүрэн тусгаар тогнол дээр тулгуурлаж байсан бөгөөд 1961 онд Өмнөд Африк нь Бүгд найрамдах улс болжээ.

1994 онд анхны ардчилсан сонгууль явагдсан байна. Энэхүү сонгуулиар Нелсон Мандела Ерөнхийлөгч болж олон жилийн дарлалыг устгах гэж зүтгэсэн түүний хүчин зүтгэл талаар болоогүй юм. Одоо Африкийн ард түмэн Манделаг хаан шигээ үзэх бөгөөд бидний очих үед төрсөн өдөр нь тохиосон тул үндэсний баяр мэтээр өргөн тэмдэглэж байлаа. Манделагийн зураг хаа сайгүй байх агаад томоос том нэхмэл хэлбэрээр онгоцны буудал дээр тавьсан байсныг та бүхэнд доор харуулав.

Дурбан хот маш цэвэрхэн европ стандартаар барьсан, хотын төвдөө том том зочид буудал, худалдааны төв, банк, олон улсын хурлын заал гэх зэрэг албан байгууллага нь төвлөрсөн, хотын захдаа баячуудын хороолол, ядуусын хороолол зэрэг бүх зүйлийн амьдралын өнгө төрх харагдана. Зүүн гарын дүрмээр машин нь хурдлах агаад зүүн тийшээ хараад зогсож байтал баруун гараас хурдлаад ороод ирнэ. Нийтийн унаа муутай, автобус хаа нэгтээ харагдах төдий бөгөөд микробус манайх шиг замбараагүй давхилдана. Зам нь өөгүй толигор тул цагт 100-120 км хурдлахыг зөвшөөрдөг гэнэ. Таксийг хаа дуртай газраа гараа өргөн зогсоож чадахгүй, зөвхөн зочид буудал, албан байгууллагаас дуудах боломжтой юм байна.

1 доллар нутгийн мөнгөөр 8 орчим ран болно, такси нь минутаар яваад байх шиг байгаа юм. Зам асуухаар 10, 20 орчим минутны газар гэж хэлэхээс бус тэдэн километр гэж хариулах нь үгүй. Түргэн хоолны газар нэг хоол авч идэхэд 30-40 ран орчим манайхаар бол 6 000 гаруй төгрөг. 

Дурбан хотын уугуул иргэдийн ихэнхи хувийг Зулу үндэстэн эзлэх бөгөөд тэд яарч сандрах гэдгийг мэдэхгүй тайван хүмүүс. Үйлчилгээний газарт ч гэсэн тухайн хүн өөрийн тааваар яаралгүй ажиллана. Үйлчлүүлэгч нь ч гэсэн хурдлаач гэж тэвдэхгүй юм. Гадаадын мөнгөн тэмдэгтийг зөвхөн үндэсний банк дээр солих бөгөөд тэнд тэмдэгт болгоныг нэг бүрчлэн шалган, гадаад паспортыг хуулбарлан авч, хэдэн төгрөг болж байгааг харуулан, дэвсгэртээ нэг нэгээр тоолж харуулсаар бараг цаг орчим болчихно. Нэг бодлын манайх шиг хаа сайгүй арилжааны төвүүд байхгүй гэж бухимдах авч, гадаад валютын мөнгөний урсгалыг хянаж байгаа айхтар аргатай юм гэж бодогдож байлаа.

Цагаан арьстанууд олон жил хар арьстаныг удирдан залж ирсэн бол сүүлийн хэдэн жилийн тэмцлийн үр дүнд хар арьстанууд дундаас дээш түвшинд орж ирж болов уу гэмээр санагдсаныг нуух юун. Зам харгуй, барилгын дотоод тохижилт, хоол унд, үйлчилгээний салбараас яах аргагүй Европ стандарт мэдрэгдэнэ. Эмц цэгцтэй, хүний төлөө гэсэн хандлага хаа сайгүй. Гэхдээ хотоос зайдуу хамаагүй явж болохгүй, захын хороолол аюултай хэмээн зочид буудлын хүмүүс байнга анхааруулах юм билээ. Сүүлийн 10-аад жил, тэр тутмаа 2010 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээний дараа дэлхий нийт Африкийн энэ улсыг ихэд сайн мэдэх болжээ.

Мөн Африк үнэхээр алмаас эрдэнийн орон юм билээ. Худалдааны төвүүдэд маш сайхан хийцтэй алмаас эрдэнийн гоёл чимэглэл их, үнэ ч ихтэй. Тэндхийн худалдаачид Энэтхэгүүд бөгөөд сайхан, тансаг машин унасан нь олон харагдана.

Бид хотын захаас 300 гаруй километр газар байрлах Африктаа 3-р байранд орох зэрлэг амьтаны хүрээлэнд очлоо. Цагт хүнээс хурдан гүйх усан үхэр, анзаараггүй жуулчныг анаж байгаад зооголчихдог матар үзэхээс гадна, байгаа газар, хөрснөөсөө өнгө ялгагдахгүй анааш, заан, арслан, гөрөөс, ягуар зэрэг амьтанг үзэж сонирхсон юм. Биднийг дагуулж явсан хөтөч зааж өгөхгүй л бол бид эдгээр амьтныг ялган харж чадахааргүй байсан. Нуурын эргэн тойронд амьдардаг нутгийн хүмүүс рүүгээ ч матар, усны үхэр дайрах тохиолдол элбэг байдаг гэсэн.

Нутгийн зулу үндэстэн нь энгийн ард байх агаад хөдөө амьдардаг хүмүүс нь олон хүүхэдтэй. Одооноос л тохилог байшин барьж өгч, нарны эрчим хүчийг хэрэглэн гэрэл цахилгаантай болж байгаа юм байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийг маш сайн

Нутгийн зулу үндэстэн нь энгийн ард байх агаад хөдөө амьдардаг хүмүүс нь олон хүүхэдтэй. Одооноос л тохилог байшин барьж өгч, нарны эрчим хүчийг хэрэглэн гэрэл цахилгаантай болж байгаа юм байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийг маш сайн хийсэн байх агаад дан цаасны жижиг нарийн мод тарьсан харагдана. Замын хажуунаас харахад тэнд ямар нэгэн уурхай байсан гэх дүр зураг үнэхээр алга.

Африк тивд анх удаа дэлхийн хэмжээний Франц хэлний хурал хуралдаж буйд тэндхийн хүмүүс үнэхээр баярлан угтаж авч, ач холбогдол өгч байлаа. Хэдийгээр бидний байсан газар англи хэлтэн орон ч, уг хуралд ирсэн 800 гаруй хүн франц хэлээр л ойлголцож байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.