Тэнцвэртэй хос

“Хаан ширээний төлөөх тоглоом” киноны одой жүжигчин Петер Динклейж түүний эхнэр Эрика нарыг хамгийн тэнцвэртэй хос гэж болно. Петер хэдийгээр гадаад төрхөөрөө бусадтай адилгүй ч гэрийн сайн эзэн, сайн эцэг гэнэ.
Петер Динклейж биеэр жижиг ч Холливудын гарцаа байхгүй том жүжигчдийн нэг аж. Түүний тоглосон кино HBO сувгийн хит кино болоход тэрбээр “Алтан бөмбөрцөг” болон Эммигийн шагналын эзэн болсон юм.
Петер кино урлагт төдийгүй хувийн амьдралдаа ч азтай, одтой нэгэн. Долоон жил ханилсан эхнэр нь түүнд саяхан хөөрхөн охин төрүүлж өгсөн юм. Петер “Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсний ёслолд оролцохдоо охиноо хүүхэд асрагчтай үлдээсэндээ санаа нь зовж цагаа байн байна харж байсан аж.
Гэр бүлээ амьдралынх нь утга учир, гэрэл гэгээ хэмээн ярьдаг Петер эхнэр охин хоёртоо аль болох цаг заваа зориулахыг хичээдэг нэгэн. Петерийн хамгийн дуртай зүйл нь “хоёр охин”-тойгоо хамт салхинд зугаалах гэнэ.
Н.Рэй







