Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын “Илбэе” дуу 2013 онд хамгийн ихээр борлогдсон дуугаар шалгарчээ
Тун удахгүй тоглолтоо хийх гэж буй дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар олон зүйлээрээ бусдаас эрс ялгарсаар байгаа билээ. Тэдний “Илбэе” гэх цомгийнх нь нэршилтэй “Илбэе” дуу 2013 онд хамгийн ихээр борлогдсон дуугаар шалгарсан байна. Дуу нь хэрхэн хит болж байгааг ч энэ үзүүлэлтээс харж болох ажээ.

Учир нь, утасны дуудлагад хамгийн олон зарагдсанаар нь дуу хэрхэн хүнд хүрсэнийг тодорхойлох нэг шинэ тодорхойлолт гарч ирсэн байна. Энэ жагсаалтыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос гаргаж шагнасан бөгөөд нэгдүгээр байрт хөгжмийн зохиолч Р.Билигтийн бүтээл, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын дуулж амьдруулсан “Илбэе” дуу бичигдэж, хамгийн олон утасны дуудлагад эгшиглэж шагнал хүртжээ.

Харин жагсаалтын хоёрдугаарт хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын “Хар хархан харц” уран бүтээл, гуравдугаарт дуучин, ая зохиогч А.Анхбаярын ая, дуучин СТА Э.Төрмандахын дуулсан “Аархал” дуу бичигджээ. Ийнхүү нийтийн дуучдын дуугаа хэрхэн хүргэснийг дуудлагад татсан тоогоор нь зарлах болсон уг аргыг энэ жилээс Хөгжмийн зохиолчдын холбоо дэлгэрүүлж, шагнал гардуулаад эхэлсэн нь дуучид өөрсдөө аархах бус ард жинхэнэ шалгаруулалтаар гарч ирэх үндэс болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.