Экс- тэргүүн хатагтай шоу бизнест хүчээ сорино

Франц социалист Ерөнхийлөгчтэй болж буй энэ үед экс тэргүүн хатагтай Карла Бруни дуучны карьераа үргэлжлүүлж, ирэх намар гэхэд шинэ цомог гаргана гэдгээ мэдэгдлээ. Элисейн ордныг орхиж буй тэргүүн хатагтай мөн гэр бүлийнхээ тухай кино бүтээх гэж байгаа сурагтай. Загвар өмсөгч дуучин байсан Карла Бруни өөрийн нөхөр  Николя Саркозиг Францын Ерөнхийлөгч болсноос хойш шоу бизнесийн кареераа орхисон юм. Гэвч өдгөө 44 настай Карла Бруни шоу бизнесийг орхих хүсэлгүй байгаа бололтой. Францын экс тэргүүн хатагтай Карла Брунигийн гоо үзэсгэлэн, эелдэг зан нөхрийнхөө нэр хүндийг өргөж, олны дэмжлэгийг авахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг билээ. Өнгөрсөн ням гаригт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа Николя Саркози улс төрийг орхиж буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр сүүлийн 31 жилийн хугацаанд ганц удаа сонгогдсон цорын ганц төрийн тэргүүн болж байна. Олон хүний таамаглаж байснаар түүний ялагдал тодорхой байсан боловч Саркози энэ ялагдлыг сүйдтэй юм биш хэмээн мэдэгдсэн юм.

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.