ЭМШУИС-ийн шинэхэн оюутан биеийн тамирын хичээл дээрээ бахардаж, амиа алдлаа
Ийм харамсалтай хэрэг өнөө өглөө Хүүхдийн паркийн орчим болжээ.
Тодруулбал ЭМШУИС-ийн нэгдүгээр курсын оюутнуудад хуваарийн дагуу өнөө өглөө биеийн тамирын хичээл орсон аж.
Уг хичээл дээр оюутнууд сургуулиасаа гараад Хүүхдийн парк ортол гүйгээд буцаж сургууль дээрээ гүйсээр ирэх даалгавартай байж.
Мэдээж байнгын бэлтгэл сургуулилттай байдаг тамирчин болон зарим хүнд
бол тийм хүнд даалгавар биш ч гүйж харайдаггүй жирийн оюутнуудад
хэцүүхэн даалгавар байсан нь энэ.
Хичээлийн үр дүн нь мэдээж эрүүл чийрэг, бие бялдартай болгох байсан байх. Гэхдээ одоогийн биеийн тамирын хичээлийн программ алдаатай, зөв бус байгаагийн нэг илрэл ч байж болох юм.
Харамсалтай нь энэ хол гүйлтийн хар гайгаар 17-хон настай охин бахардан унаж, улмаар зүрх нь зогссон аж.
Одоогоор хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, багш оюутнуудаас мэдүүлэг тайлбар авахаар хавтаст хэрэг нээгдээд байна.







