Эмэгтэйчүүдийн эмч зөвлөж байна

                                             

“Эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой асуудлууд бүсгүйчүүд биднийг охин насаа үдсэнээс хойш л сүүдэр мэт дагадаг. Ингээд уншигч бүсгүйчүүдийнхээ бидэнд хандаж асуусан асуултуудад Ш.Булган эмчээс хариулт авснаа хүргэж байна.

1.Биений юм гэдэг эрүүл эмэгтэй хүнд сарын тэмдэг сар болгон зайлшгүй ирж байх ёстой.  Мөчлөг нь 21-35 хоногийн хугацаатай хэлбэлзэж байвал  хэвийн гэж үзнэ. Нэг сар өнжих хойшлох гэдэг нь өндгөвч, умайтай холбоотой боловч хамгийн чухал нь тухайн хүний тархи байдаг.  Тухайн хүн тэр үед гэнэтийн хүчтэй цочролд орох, сэтгэл санааны уналтад орсон тохиолдолд мэдээлэл нь тархинаас биерүү дамжиж байдаг.

Тухайлбал,  дайны жилүүдэд эмэгтэй хүний биений юм ирдэггүй байсан.  Маш их сэтгэлийн зовлон, стресстэй байсан учраас тэр шүү дээ. Тиймээс биений юм сар бүр ирэх ёстой, хэрвээ энэ алдагдсан тохиолдолд  юуны түрүүнд өөрийгөө хянах хэрэгтэй.  Дунджаар гурав хоног үргэлжилдэг бол, арав хоног үргэлжиллээ эсвэл сар өнжөөд ирж байна гэх мэт асуудлууд бүгд л тухайн хүний тархитай юуны түрүүнд холбоотой байдаг.

2.Үтрээнээс цагаан юм гарна гэдэг маань заавал бэлгийн замын халдвар  байдаггүй.  Эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн цагаас ирэх цаг хүртэл яг голд нь салстлаг ялгадас болох цагаан юм ялгарч эхэлдэг.  Гэхдээ энэ нь элдэв үнэргүй, өнгөгүй,  өөрт ямар ч зовиургүй байж л хэвийн үзэгдэл болж байгаа юм.  Харин  ямар нэг шалтгааны улмаас, жишээлэхэд доороосоо даарах ч юмуу, эсвэл элдэв янзын  бактери үржсэн тохиолдолд  ч юмуу, бөөр үрэвссэнээр шээсээр ялгарах бактери үтрээг үрэвсүүлснээс чюмуу, гэдэс гүйлгэх үед бөгсийг буруу арчснаас  баасны бактери үтрээнд орсноос,  цагаан хорхойтой бол нянгийн халдвар болох цагаан юм гарна.  Эдгээр бактерууд нь энгийн бактери байвал цагаан юм гардаг, харин өвөрмөц бактери бол умайн хүзүүг үрэвсүүлж, хавдар үүсэх шалтгаан болж байдаг юм.

Мөн бэлгийн харицаагаар энэ цагаан зүйл дамжадаг. Ялангуяа Монгол эрчүүд хөвчөө таслуулдаггүй. Гадны ихэнхи оронд эрчүүд нь хөвчөө таслуулчихдаг. Таслуулчихсан эрчүүдийн бэлэг эрхтний хуниасанд  бактери хуримтлагддаггүй, харин шээсний сүв, бэлгийн сүв хоёр нэг учраас  Монгол эрчүүдийн тэр хуниасанд нь бактери үүсч түүнийгээ эмэгтэйчүүдэд халдварлуулдаг. Тийм учраас эрэгтэй хүний бэлэг эрхтнийг заавал хоёр удаа угааж байж бэлгийн харьцаанд орох нь зүйтэй. 

3.Харин үтрээнээс ялгарч байгаа бор юм бол сарын тэмдэг дууссаны дараа ялгардаг. Улаан цус гарч дууссаны дараа бор өнгөтэй зүйл ялгардаг. Энэ нь умайн хөндийд  үүссэн салст юм. Үүнийг бол бүр зайлшгүй мэргэжлийн эмчид ирж үзүүлэх шаардлагатай.

4.Охидын хувьд онгон хальс гэж байгаа боловч тэр зүйл чин битүү биш, нүхтэй байдаг. Жаахан охидын үтрээ 1-2 см байдаг.  Түүгээр нь дотуур өмдгүй явснаас болж, газарт тоглох баннанд орох, бассейнд сэлэх зэрэг маш олон шалтгаанаар бактери орж байдаг.   Ер нь хүн өөрөө өөрийгөө анагаах чадвартай  бактеруудыг  агуулж байдаг, харин жаахан ядраад өвчлөөд  ирэхээр  зүгээр л нэг баасны бактераас болоод үрэвсэж эхэлдэг юм  шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Орхон (121.185.97.51) 2018-12-24 22:53:56
Сайн байна уу Би нөхөртэйгөө билгийн харьцаанд ороод 7 хонож байгаа юм аа уулан биеийн юм ирснээс хойш 10 хоногийн Дараа Б харьцааг бараг өдөр болгон хийсэн тэгэн одоо нүүр халуу шатаад бас зүгээр байсан Гоо сайхны бараа бас таарахгүй нүүрэн дээр юм гараад давсаг хавьцаа аймаар хурдан зүрхний цохилт үе үе мэдрэгдээд байх юм бас доод давсаг хавьцаа нэг л Хий дүүрсэн ч юм шиг энэ жирэмсний шинж мөн бол уу
sunshune (202.70.46.234) 2017-04-07 16:40:41
сайн байна уу нэг зүйл лавлах гэсэн юм жирэмслэхгүй явхад биед сөрөг нөлөө байдаг уу ямар ямар сөрөг нөлөө учирах магадлалтай вэ
Хх (202.55.191.34) 2016-10-22 02:02:42
Жирэмсэн болоод 7 хоногийн дараа хордлого өгдөгүү
zochin (27.123.214.103) 2016-10-12 09:38:09
sain bnauu bi turuud huuhdee 4 sart bhad sariin temdeg irsenii daraa jiremsnees hamgaalah suulgats taviusan yumaa ternees hoish sariin temdeg irehgui 11 sar bolood irsnees hoish buten 30 honog irj bna gehdee dund ni 3 udaa taslaldaad 3 honood l ireed bna suulgats taarahgui bna gsn uguu hariu bicheerei
Соко (103.26.194.189) 2016-05-06 11:17:31
Сайн байна уу Миний сарын тэмдэг огт өөрөөрөө ирэхгүй жирэмcлэхээс хамгаалах эм уувал ирэх юм Яавал дээр вэ Ямар эмчилгээ хийлгэх үү
Зочин (27.123.214.122) 2016-03-03 03:03:56
Сайн байна уу би сарын өмнө аборт хийлгэсэн юм Тэгсэн одоо жирэмсэн болцон юм шиг байна одоо гаргаж болох уу эрүүл саруулкхүүхэд гарах болов уу надд болон урагт Мар эрсдэл байгаа бол заавал хариулж өгөөрэй
help me (103.254.120.83) 2014-05-11 23:29:24
sn bnu 22nastai emegteibieniii ym irsnii daraa esvel umnu ni bor huren ungutei yum baga baga hemjeegeer udaan hugatsaagaar garaad bh ymaa bi 1 jiliin umnu obortnd orsn enentei holbootoi ym boluu zuvulguu uguuch
сараа (202.126.91.71) 2014-04-08 11:15:10
сайн бна уу манай найз сарын өмнө аборт хийлгэсэн одоо биений юм нь хэзээ ирхүү одоогоор биений юм нь ирээгүй байгаа зөвөлгөө өгөөч баярлалаа