Цагаан хувцасны өнгийг сэргээх 10 төрлийн арга
Цагаан өнгийн хувцас өмсөх цэмцгэр сайхан харагддаг ч хоол, кофе, дарс гээд олон төрлийн толбо болж, өнгөө алдаж, сааралтах гэх мэт таагүй асуудал дагуулдаг байдаг. Тиймээс цагаан өнгийн хувцас авахаас татгалзах нь бий. Гэхдээ химийн бодис, цайруулагч хэрэглэхгүй цагаан өнгийг сэргээх аргууд байдаг. Эдгээрээс та бүхэнтэй хуваалцаж байна.
Угаалгын нунтаг, хэт исэл, сода

Хэт исэл, угаалгын нунтаг, сода зэргийг 4:2:1 хэмжээтэй хийгээд цайруулахыг хүсэж байгаа хэсэгт түрхэн сойзоор үрнэ гэж http://shannonsews.blogspot.com/2014/01/remove-yellow-shirt-stains-ring-around.html энэ блогийг хөтлөгч зөвлөж байна. Харин бүгдийг нь цайруулахыг хүсэж байвал дээрх бэлдсэн зүйлээ 2 литр усанд хийж сайтар хутгаад цагаан хувцасаа хийж хэдэн цаг амраана. Дараа нь ердийнхөөрөө угаана.
Аммиак

Цагаан хувцас дээрх цусны толбыг аммиакаар арилгаж болно. Хувцасаа бүхэлд нь цайруулах гэж байгаа бол 2 литр усанд 4 дусал амиак болон 1 х.х устөрөгчийн хүчил нэмж хутгаад хэдэн цаг дэвтээнэ. Дараа нь угаалгын нунтгаар угаана. Угаахдаа бээлий өмсөх ёстой бөгөөд угаасны дараа өрөөнийхөө агаарыг заавал солиорой. Зөвлөсөн блог http://www.whatsupfagans.com/2017/03/how-to-remove-dried-set-in-blood-stains-from-clothes/
Хүүхдийн цацлага

Тосон толбыг арилгахдаа хүүхдийн цацлагийг ашиглаж болно. Толбо болсон хэсгийг чийглэнэ. Дараа нь хүүхдийн цацлага эсвэл крахмал цацаад 10-15 минут байлгана. Цацлагийг цэвэрлээд ердийнхөөрөө угаана.
Аспирин

Цагаан өнгийг алдагдуулахгүйн тулд 3-4 ширхэг аспирин хийж угаана. Мөн хөлснөөс бол үүссэн толбыг цайруулж болдог. Аспириныг усанд уусгаад толбо үүссэн хэсэгт норгож өгнө. Хэсэг хугацааны дараа ердийнхөөрөө угаалгын нунтгаар угаана.
Цагаан талх

Уруулын будгыг цагаан талхны тусламжтай арилгаж болно. Талхны зөөлөн хэсгийг авч бөөрөнхийлнө. Толбо болсон хэсгийг чийглээд талхаа өнхрүүлэн арчина. Уруулын будаг болсон даруйд нь энэ аргыг хэрэгвэл илүү хялбар, үр дүнтэй арилах болно.
Цонх цэвэрлэгч

Үзэг болон фломастерын толбыг арилгахдаа шил цонх цэвэрлэгч шүршиж 5 минут амраагаад, дараа нь сайтар угаагаарай.
Нимбэг

Нимбэг цайруулах шидтэй гэдгийг та мэдэх байх. Нимбэгтэй усанд цагаан өнгийн хувцасаа хийгээд 1 цаг амраагаад ердийнхөөрө угаагаарай.
Борын хүчил

Хөлсний толбыг борын хүчлээр арилгаж болдог. Хүчлээ устай холиод толбо болсон хэсгийг дэвтээнэ. 15-20 минутын дараа ердийнхөөрөө угаана. Хүчлээ угаалгын нунтагтай хамт угаалгын машинд хийгээд угааж болно. Гэхдээ энэ аргыг байнга хэрэглэх нь тохиромжгүй гэдгийг анхаараарай.
Шохой

Тосон толбыг арилгахдаа шохойгоор сайтар үрээрэй. Дараа нь ердийнхөөрөө угаах бөгөөд толбо илүү хялбар арилах болно.
Аяга таваг угаагч машины нунтаг

Аяга, таваг угаагч машины нунтагт цайруулах шид бий. Тиймээс угаалгын нунтаг болон аяга таваг угаагч машины шингэн хоёрыг адил хэмжээтэй хийгээд угаагаарай. Хувцасын тань өнгө сэргээд ирэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.