Өндөг тустай ч... тун осолтой
Өндөгний тухай мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл
-Өндөгний шар маш сайн шингэдэг. Иймд хэрэв таны бие организм уургийн дутагдалтай байгаа бол өдрийн цэсэндээ заавал өндөг оруулах хэрэгтэй
-Өндгөнд A,D,E болон В-гийн төрлийн аминдэмүүд эрдэс бодис байдаг.
-Хоёр хоногт нэг ширхэг өндөг идэхэд биед тустай. Харин ахимаг настай бол долоо хоногт нэг ширхэгийг идэхэд хангалттай.
-Өндөг нь их хэмжээний холестрин агуулдаг. Гэхдээ олон удаагийн судалгаагаар өндөг идсэний дараа цусан дахь холестериний хэмжээ бараг нэмэгдээгүй болох нь тогтоогдсон байна.
Муудсан үгүйг хэрхэн мэдэх вэ?
-Юуны түрүүнд хадгалах хугацааг нь хар. Гадар баглаа боодол хайрцаг сав, эсвэл худалдаалж буй худалдагчид зөвшөөрлийн бичиг байгаа. Түүн дээр анх нийлүүлсэн он сар өдөр бичигдсэн бий. Таваас илүүгүй хоног хадгалсан бол илүүгүй сайна.
-Хагас литрийн саванд ус хийж түүн дээр хоолны нэг халбага давс хий. Дараа нь өндгөө хийж хөдөлгөөнийг нь ажигла. Хэрвээ бүхэлдээ усанд далд ороод хөвж байвал шинэ өндөг, харин тал хэсэг нь ил гарч байвал дунд зэрэг, ил хөвж байвал түүнийг шууд устгах хэрэгтэй.
-Өндгөө гэрэлд барьж хар. Хэрвээ дотор нь бараан толбо үзэгдвэл энэ нь гэмтсэн муудсан өндөг гэнэ. Гэхдээ өндгийг шалгах энэ арга нь тэр бүр бодитой байж чаддаггүйг хэлэх хэрэгтэй. Өндөгний шар муудаж ялзарсан, амтанд өөрчлөлт орсныг энэ аргаар тодорхойлох боломжгүй юм. Өндөгний чанарыг шалгадаг овоскоп хэмээх тусгай багаж байдаг. Энэ нь хайрцагны амсарт байрлуулсан чийдэнгийн тусламжтайгаар өндөгний дотор ямар нэг толбо байгаа эсэхийг тодорхойлдог байна.







