Японы домогт Kawai төгөлдөр хуур манай оронд албан ёсоор орж ирж байна
Дэлхийн сор болсон төгөлдөр хуурчид, аугаа хөгжмийн зохиолчид бүгд Kawai төгөлдөр хуурыг ашигладаг бөгөөд учир нь энэхүү төгөлдөр хуур нь өнөө цагт төгс төгөлдөрийг илэрхийлэх цорын ганц хөгжмийн зэмсэг юм. Төгс хийц, төгс аялгуу, төгс боловсруулагдсан модон хийц.

“Kawai” нь төгөлдөр хуур үйлдвэрлэлээрээ 88 жилийн түүхтэй Япон улсын нэр хүндтэй компани бөгөөд шилдэг технолог, хөгжмийн үйлдвэрлэлтээрээ дэлхийд №1-т бичигддэг цорын ганц компани юм.
Тус брэнд нь Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа нь нэг талаасаа манай орны соёл урлагийн салбарт шинэ уур амьсгалыг бий болгохоос гадна нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болж чадахаараа онцлогтой.

Төгөлдөр хуур тоглоочид мэргэжлийн хөгжим дээр уран бүтээлээ туурвиж, хүмүүс чанартай брэндийн хөгжмийн бүтээгдэхүүн худалдан авах боломж нээгдэж байна. Түүнчлэн 50-н жилийн туршлагатай дэлхий даяар 5700 салбартай “Kawai” хөгжмийн сургуулийн салбар үйл ажиллагаа манай оронд тун удахгүй явагдаж эхэлнэ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







