Залуу зураач Ууганбат: “Эмэгтэй хүн бол өнгөлөг өөдрөг өнгө”

-Юуны өмнө уншигч охид бүсгүйчүүддээ өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Дүрслэх урлагийн сургуулийн зураачийн гуравдугаар ангид сурдаг.  Намайг Ууганбат гэдэг. Одоо төгсөх гээд дипломынхоо ажлыг хийж байна.  

-Зурна гэдэг хүн бүхний хийж чадах зүйл боловч, жинхэнэ зураг зурж чадах хүн цөөхөн байдаг. Чухам яагаад зураач мэргэжлийг сонгох болсон бэ?

-Их багаасаа л өөрийнхөө хайртай зүйлүүдийг зурж эхэлсэн.  Зурах миний туйлын зорилго юм шиг л. Тэгээд ч аав ээж хоёр минь хоёулаа их сайхан зурдаг, зурах дуртай хүмүүс байдаг. Би тэднийхээ хүслийг биелүүлж, эзэмшээгүй мэргэжлийг нь эзэмшихээр зорьж явна.  

- Тэгвэл хайртай зүйлээсээ, өөрөөр хэлбэл зурж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

- Өөрийнхөө дотор байгаа зүйлийг тэр бүр илэрхийлж чаддаггүй, харин  түүнийгээ зургандаа шингээнэ гэдэг хамгийн сайхан.  Мэдрэмжээ өнгө будганд уусгана гэсэн үг.

-Чиний зурагнуудыг харахад их сонин хийцтэй харагдаж байна. Чухам ямар сэдлээр зурагнуудаа зурдаг вэ?

-Өөрийн дипломынхоо ажлыг би эмэгтэй хүний дотоод ертөнцийг өчүүхэн ч болов дэлгэсэн энэхүү зургаараа хамгаалах гэж байна.  Жаахан охин, насанд хүрсэн эмэгтэй хүн хоёрын ертөнцийг гаргах гэж хичээсэн юм.  Энэ бол дэлгэж дийлэмгүй ертөнц байх.

- Эмэгтэй хүний тухай цөөн үгээр хэлбэл?

-Өнгөлөг өөдрөг маш олон өнгө.

-Урлагт татагдаж урлагтэй зам мөрөө нийлүүлэхээр шулуудсаны хувьд урлаг гэдгийг юу гэж ойлгодог вэ? Яагаад түүнд татагдсан юм бол?

- Миний дотор байгаа зүйлийг өгүүлдэг сэтгэлийн минь “хэл” учраас, дотоод сэтгэлийн илрэл учраас түүнд татагдсан байх.  Хүний зурсан зурагнаас өөрийнх нь “настер” харагддаг, мэдрэгддэг  шүү дээ.  

-Ирээдүйд хүрэх зорилго мөрөөдлийнхөө тухай хэлвэл?

- Дүрслэх урлагийн салбат  байр сууриа олох

- Хэзээ нэгэн цагт би үүнийг л зурна гэж хүсдэг зүйл?

- Ээжийнхээ хөргийг зурахсан гэж хүсдэг.

- Өөрийгөө тайлбайрлавал?

- Миний зураг бол би өөрөө. Бусдаар тайлбарлаж чадахгүй юм.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.