31-ний шөнө Хүсэл биелдэг

Дэрэн доороо 12 хүсэл бичих
12.31-ний шөнө он гарсны дараа унтахаасаа өмнө 12ш жижиг цаасанд дээр 12ш өөр өөр хүсэл бичнэ. Бичсэн 12 хүслээ дэрэн доороо хийгээд тайван унтана. Өглөө буюу 1.1-ны өглөө сэрэнгүүтээ босохгүйгээр дэрэн доороосоо 3ш цаасыг харахгүйгээр сугална. Сугалж ирсэн 3 хүсэл тань 2015 онд биелнэ.
Он солигдох мөчид хүслээ шивнэх
Миний хувьд энэ арга нь жаахан хэцүү,маш хурдан хөдөлгөөн шаардагдана. 12.31-ний шөнө 12:00 цагт он солигдохоос өмнө яг тэр мөчид 12 секунд тоолдог. Яг энэ 12 секундэд та өөрийн хүслээ цаасан дээр бичээд шатааж амжих ёстой. Энэ 12 секундын дараа хүмүүс шампанскаа буудаалдаг. Шатааж амжиж чадсан бол үнсийг нь шампансктайгаа холиод бүгдийг нь уух ёстой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







