Дотуур хувцас төгс зохицох хэрэгтэй

Тайчих урлагийн алдарт од Дита Вон Тийс загварыг нь өөрөө бүтээсэн дотуур хувцасны коллекц гаргажээ. Тохируулж чадвал Брижит Жонсийн өдрийн тэмдэглэл киноны аварга том эмээ турсиктэй ч секси харагдаж чадна гэж тэрээр хэлэх дуртай аж. Бид та бүхэнд дотуур хувцас сонгох Дитагийн зөвлөгөөг хүргэж байна.
Гэрлээ бага зэрэг бүдгэрүүлж бууруулах хэрэгтэй.
Дотуур хувцас сайхан харагдах гол нууц бол сайн гэрэлтүүлэг. Ер нь тайчих шоунд нь гэрэлтүүлэг хамгийн сайн тооцоолох ёстой чухал хэрэгсэл байдаг. Би тийм ч төгс галбиртай биш л дээ. Гэхдээ энэ ажилд 15 жил өөрийгөө зориулсаны хувьд ямар гэрэл ямар хувцсанд тохиромжтой байдгийг би мэднэ. Хөнгөн ягаан гэрэл хамгийн сайхан харагдуулдаг. Харин таазнаас буюу яг толгой дээрээс гэрэл тусахад балмад, галбиргүй харагддаг юм. Тэгэхээр ханандаа гэрлээ суурилуулах зүгээр. Эсвэл нэлээн бүдгэрүүлж өгөх хэрэгтэй. Би гэрийнхээ өрөө бүртээ гэрэл бууруулагчтай.
Төгс таарах-Би энэ үгийг хэдэн мянга хэлсэн. Ажилдаа зориулж хэдэн зуун мянган дотуур хувцас авдаг юм. Таараагүй хөхний даруулга намайг галзууруулах дөхдөг. Хөхний даруулгыг гурван түгжээний дундахаар нь түгжих ёстой. Таны хавиргад даруулга дөнгөж мэдэгдэхээр тиймэрхүү бариу байхад болно. Даруулганы мөрийг уртасгаж богиносгож болох ч хөхийг сайн өргөж чаддаггүй учраас өргөгчтэй хөхний даруулга сонгох хэрэгтэй. Ямар нь танд зохих бол-Дотуур хувцас таны биеийг илүү сайхан харагдуулах үүрэгтэй. Дэлгүүрт өлгөөтэй, эсвэл маниканд өмсгөсөн хослолууд дур булаам харагдаж байгаа ч танд таарахгүй, таны биеийн хэлбэрийг илүү сайхан болгохгүй бол тэдгээр хувцас хэрэггүй.
Солонгын өнгө-Өнгөнөөс санаа зовох хэрэггүй. Гялалзсан, цайвар өнгийн торгон хослолыг өдөр тутам өмсөхөд тохиромжтой. Гэгээлэг өнгийн хувцасны дотуур нийтлэг цагаан, биений өнгөтэй хослолын оронд ягаан эсвэл цайвар цэнхэр торон дотуур хувцас яагаад өмсөж болохгүй гэж. Харин хар торон дотуур хувцас өдөр бүрийн энгийн хувцасан дээр хамгийн муухай байдаг юм.
Амьсгалах зай гаргах-дотуур хувцас хэтэрхий бариу байхаас илүү муу зүйл байдаггүй. Дунд зэргийн бариу байхдаа хамаагүй эвтэйхэн байсныг нь багасгаж өөрийгөө битгий алиалагч болгоорой.
Цавчих мэт өөрчил-Амьдралын өнгө, амт олон янз. Стиль загвар хязгааргүй. Нарийн жижиг ташуураас эхлээд амьдралыг улам илүү сонирхолтой болгох зүйл зөндөө байна. Жишээ нь, нэвт гэрэлтдэг материалтай дотуур хувцас өмсөж, стилээ бага зэрэг өөрчлөх төдийд л гайхалтай тачаангуй болж хувирах болно.
Яагаад гэвэл та үнэтй-Өөрийгөө урамшуулахаас бүү ич. Зарим эмэгтэйчүүд ямар нэгэн хөгжилтэй зураг, унжуурга зэрэг жижиг чимгээс татгалздаг. Гэхдээ би цаг үргэлж ямар нэг гоёл нэмж зүү гээгүй. Этгээд, хэтэрхий гял цал жижиг гоёлууд хааяа үнэхээр дур булаам болгодог юм. Дотуур хувцасыг зүгээр л энгийн хэрэгцээ гэж үзвэл хамгийн том алдаа. Дэлгүүрт ихэнхидээ даавуун дотуур хувцас худалдаалдаг. Хар торон, улаан сатин, гэрэлтсэн цэнхэр өнгийг эрчүүдийг баярлуулахад зориулсан гэж хүмүүс боддог. Яагаад эдгээрийг өөртөө зориулан өмсөж, өөрийгөө баярлуулж, бие галбираараа бахархаж болохгүй гэж.
Яг үүнээс эхэл-Биеийн өөтэй хэсгээ тодруулдаг дотуур хувцас өмсөхөө зогсоо. Өөртөө яг тохирох зөв дотуур хувцас олтлоо хэдэн зууг гэсэн өмсөж үзэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хүмүүс таны гоо сайхныг магтвал ичимхий зан гаргаж үгүйсгэж болохгүй. Магтаалын үг хүлээж авч сурах хэрэгтэй. Таныг үзэсгэлэнтэй, секси харагдуулж байгаа давуу тал чинь таныг хүндэтгэх шалтгааныг бий болгодог учраас эхлээд дурламаар, секси бүсгүй гэдэгтээ өөрөө өөртөө итгэ. Өөрөө аз жаргалтай, сэтгэл хангалуун байж л бусад нь таныг хүндлэж, онцгойлох болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа



