Төмстэй шөл хийхэд бэлэн үү? Хүүхнүүд ээ

Бүсгүйчүүддээ зориулсан шинэ хоолны жор нийтлэж байна. Нөхрийн сэтгэл ходоодтой холбоотой гэж хошигнодог ч,  энэ үг үнэний хувьтай шүү. Ингээд хамгийн эхний хоолны жор болгож "Сармистай шницель" хэрхэн хийх тухай хүргэж байна.

4 ХҮНИЙ ОРЦ : 2ширхэг сонгино, 500гр төмс, 2 ширхэг лууван, 100гр петрушка, 2 хоолны халбага ургамлын тос, 2 ширхэг лаврын навч, тус бүр 150гр гахайны болон үхрийн татсан мах, 1л махны шөл, давс, перец, 2 хоолны халбага улаан лоолийн нухаш.

Бэлтгэх:

  1. Сонгиноо жижиглэж хэрчинэ. Төмсөө шоо дөрвөлжин хэрчиж бэлдэнэ.  Луувангаа дунд зэргийн нимгэнтэй дугуй хэрчинэ.
  2. Ургаилын тосоо халаагаад сонгино, лаврын навчаа хийгээд хамт шарна.  Дээрээс нь татсан махаа хийгээд сайн шарж болгоно.  Дээр нь шөлөө хийгээд, төмс, петрушка, луувангаа нэмж хийнэ. Зөөлөн гал дээр 15 минут болгоно.  Давс, перец, улаан лоолийн нухашаа хийж амтлана.
  3. Шөлийг таваглахдаа хэрчиж бэлдсэн зелень цацаж өгнө.

Ингээд төмстэй шөл бэлэн боллоо.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.