Д.Алтанхуяг "Комаки балет"-д тоглоно

Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Японы анхны балетын компани болох “Комаки балет”-ынхантай хамт эх орондоо ирэхээр болжээ. Монгол, Японы  хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан “Комаки балет, Д.Алтанхуяг Монголд” тоглолт ирэх зургадугаар сарын 8, 9-нд СТӨ-нд болно.


    Японы анхны балетын компани болох “Комаки балет” нь 1946 онд “Токио балет” нэртэйгээр байгуулагдаж, өдгөөг хүртэл 66 жилийн турш Японы ард түмэнд сонгодог урлагийг түгээсээр иржээ. Тус компанийг Япон орны хөгжил, тэр дундаа иргэдийг соён гэгээрүүлэх оюуны боловсролд маш том хувь нэмэр оруулж буйг Япон улсын Засгийн газар болон уран бүтээлчид, урлаг соёлын ажилтнууд, Японы нийт ард түмэн өндрөөр үнэлдэг байна.


    “Комаки балет” компанийг зөвхөн Япон гэлтгүй Ази тивдээ хамгийн анх сонгодог урлагийн энэхүү төрлийг оруулж ирсэн гэдэг бөгөөд 1950 онд дэлхий дахинаа улсын хэмжээний бүрэн бүрэлдэхүүнтэй балетын дөрвөн том байгууллага байсан нь Францын Парис Опера театр, Английн Рояал Опера театр, Италийн Ла-Скала театр болон Комаки балетын компаниуд юм. 1946 онд “Комаки балет” байгуулагдсанаас хойш Японы балетын урлаг эрчимтэй хөгжиж, дэлхийд Япон улсыг таниулах нэгэн нүүр царай болсон байдаг. “Комаки балет” мөн үе үеийн бүжигчид, уран бүтээлч нартай хамтран Японы балетын холбоог байгуулж, тив дэлхийн чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулдгаараа алдартай.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.