Ариунаа Сүригийн загварын шоунд бүсгүй таныг урьж байна

Германы Урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчийн мэргэжлээр төгссөн.  Ариунаа Сүри загварын ертөнцөд нэр хүнд өссөөр байгаа билээ. Тэрээр  Бре­мэний "Zero" гэх хувцасны фирмд туслах загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаад Монголдоо ирсэн юм.

Ариунаа Сүри нь Токиод болсон “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д өөрийн бүтээлээрээ оролцож, эх орныхоо нэрийг гаргаад ирсэн. Харин энэ сарын 13-нд буюу маргааш  “SS2014 Fashion Week” анхны загварын шоугаа зохион байгуулах гэж байна.

Уг шоу Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.  Монгол дахь загварын шоугаа Ариунаа Сүри Италийн “GR event and communications” агентлагтай хамтран зохион байгуулахаар болжээ. Италийн “GR event and communications” агентлаг нь 2000-2009 оны Миланы загварын шоу, 2006 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, 2008 оны Дэлхийн миссийн тэмцээнийг тус тус зохион байгуулж байсан туршлагатай аж. 


“SS2014 Fashion Week” загварын шоунд Монголын болон гадаадын топ загвар өмсөгчид, дэлхийд бөмбөрийн тоглолтоороо хэдийнээ нэр алдрын оргилд хүрсэн “Drumatical theatre” хамтлаг мөн “Парисын Мулен Руж”-ийг дуулж байсан Африк, Испани гаралтай нэрт дуучин Кэлли Жойс болон Монголын хамтлаг, дуучид оролцох
юм. Ингээд маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд уулзацгаая бүсгүйчүүдээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.