Насны хямрал ба бальзакийн үеийн эмэгтэй

30 орчим насныхаа үед олон хүмүүс хямралын үетэй тулгардаг. Ер нь 20 ба 30 насны хооронд амьдралын тухай төсөөлөлтэй холбоотой өөрийн хөгжил дэвшилд өвөрмөц хувирал бий болж 30 насныхаа босгон дээр хүмүүс сэтгэл ханамж бүрэн бус болдог гэнэ. Хэрвээ туулж өнгөрүүлсэн амьдралынхаа зам, тодорхой амжилт, дутагдлаа шинжлэн дүгнэх юм бол боломжийн амьдралтай байсан хувь хүн хүртэл бүрэн төгс биш байсныгаа олж мэдэрдэг. Олонх нь цагаа хий хоосон зүйлд зарцуулж, өсвөр насны цог хийморьлог үетэйгээ харьцуулахад хэтэрхий бага юм хийснээ ухаардаг байна.

Өөрөөр хэлбэл аливааг үнэлж цэгнэх, өөрийнхөө дотоод (Би)-гээ дахин эргэцүүлсэн үе байдаг. Үүний үр дүнд хүн амьдралдаа олон юмыг, өөрийнхөө мэргэжил, боловсрол, амьдралын хэв маягаа засч залруулах боломжгүй болсноо ойлгодог. Ийм учраас 30-аад насны хямрал бий болдог ба ийм сэтгэл зүйн хямрал 30-аас өмнө эсвэл 30 наснаас хойш ч үүсч болно.

Энэ үед эрэгтэйчүүд ажлаа солих эсвэл амьдралын хэв маягаа бүхэлд нь өөрчлөхийг боддог ба ямар ч тохиолдолд ажил болоод албан тушаал нь түүний амьдралд гол байрыг эзэлсэн хэвээр байдаг. Бага цалин, таагүй ажлын нөхцөл байдал, өндөр ачаалал гэх мэт эрэгтэй хүний сэтгэлд нийцээгүй нөхцөл байдал ажлаа өөрчлөх учир шалтгаан болдог.

Эмэгтэйчүүд энэ хямралын үед ихэнхдээ залуу насныхаа эхний үед тогтоосон хэв шинжээ өөрчилж эхэлдэг. Гэр бүлийн аз жаргал болон үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд дийлэнх амьдралаа зориулсан эмэгтэйчүүд энэ хямралын үедээ ажил мэргэжлийн хүрээнд өөрчлөлт хийдэг бол нөгөө өөрийн бүх хүч чадлаа ажил албан тушаалдаа заориулж байсан эмэгтэйчүүд нь эсрэгээрээ хямралын үе эхлэхэд гэр бүл, гэрлэлтдээ анхаарал, хүч чадал, цаг хугацаагаа  зориулдаг байна.

Энэ үед амьдралын дутуу хутууг нөхөх бололцоог эрэлхийлэх насанд хүрсэн хүнийхээ нэр төрийг батжуулан бэхжүүлэх үүднээс хүн бүр тогтвортой ажилтай болохыг хүсч, амгалан тайван, тогтвортой амьдрал руу тэмүүлдэг.

Заримдаа хүмүүс энэ хямралын үед өвчилдөг, хааяа хүндээр өвчлөх нь ч бий. Нэлээд түгээмэл өвчлөл нь архаг ядаргаа, насны байдлаас үүссэн гутрал, нойргүйдэл, сандрал, үндэслэлгүй айдаст автах гэх мэт. Хямралаас үүдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь чухал юм.

Дүгнэж хэлэхэд 30 орчим насны эмэгтэйчүүд маань юуны түрүүнд нийгэмд эзэлж байгаа өөрийн байр сууриа их тодорхой болгох хэрэгтэй юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.