Та унтахаасаа өмнө хоол иддэг юм биш биз?

Орой бүр 10-11 цагаас эхлэн унтаж, өглөөд 7-8 цагт босож байх нь хамгийн ашигтай үе юм. Унтахаас 1 цаг 30 минутаас 2 цагийн өмнө хооллож ундалсан байвал зохино. Мөн унтахын өмнө тамхи татах, тослог хоол, шоколад идэх, архи, аагтай цай, кофе уух явдал тайван бөгөөд бөх нойрсоход саад болох бөгөөд эдгээр нь мэдрэлийн системийг сэргээдэг.
Эрдэмтдийн үзэж байгаагаар хурц, халуун ногоотой хоол хүнс аймшгийн зүүд зүүдлүүлдэг аж. Унтахынхаа өмнө идсэн халуун ногоотой хоолноос болж тухайн хүн тайван нойрсч чаддаггүй нь нотлогдсон байна.
Үнэн хэрэг дээрээ бол унтахынхаа өмнө хүнд хоол идвэл үр дүн нь мөн адил байдаг бололтой. Хэт оройтож хоол идвэл метаболизмын үйл явц хурдасч, биеийн хэм нэмэгддэг аж. Энэ нь уураг тархины ажиллагааг идэвхжүүлдэг байна.
Ингэснээр тухайн хүн 90 минут тутамд янз бүрийн адал явдалт зүүдийг хардаг гэнэ. Тэдгээрийн дийлэнх нь аймшгийн зүүд байдаг. Хоол боловсруулах үйл явц нойрсох хугацаанд муугаар нөлөөлнө. Тиймээс унтахаасаа 2-3 цагийн өмнө хүнд, халуун ногоотой хоол идэхгүй байвал зүгээр. Судалгаанд хамрагдсан 389 хүний ес орчим хувь нь унтахынхаа өмнө хоол идсэнээс болж тайван нойрсч чадаагүй гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







