"Нэг сая евро"-ийн үнэтэй бүсгүй

Их Британийн загвар өмсөгч, жүжигчин, телевизийн хөтлөгч Келли Брүкийг үзэсгэлэнтэй бүсгүй гэдэгт эргэлзэх хүн гарахгүй биз ээ. Түүнийг олон мянган шүтэн бишрэгч дунд нь бүсгүйчүүд ч байдаг гэнэ лээ. Гэвч сайн явахад саар зүйл олон гэгчээр түүнд саяхан нэгэн инээдтэй ч гэмээр явдал тохиолджээ. Хэдхэн хоногийн өмнө Келлиг инээдмийн жүжигчин Лей Фрэнсистэй хамт Каннын нэгэн тансаг зочид буудалд рекламны зураг авахуулж байтал, нэгэн франц бизнесмен өөрт нь нэг шөнийг бэлэглэвэл нэг сая евро өгөх хачирхалтай санал тавьжээ. Рекламны зураг авалтын үеэр гэнэт гарч ирсэн хачин этгээдийг хамгаалагч нар тэндээс авч явжээ. Бүсгүй бизнесмений юу яриад байгааг ойлгож ядаж байхад тэрбээр чек гарган, шууд тохиролцохоор зүтгэж байсан гэнэ. Бүсгүй бүдүүлэг саналаас нь эелдгээр татгалзаж, түүнийг Каннын кино наадамд өрсөлдөж буй киночдын зүггүйтэл байх гэж бодсон аж. Харин бизнесмен түүнд “Би чекэнд гарын үсэг зурчихая. Чи над дээр очно биз дээ” хэмээн хэнэггүй хэлсэн гэнэ. Келлид тохиолдсон зүйл түүнд Холливудын жүжигчин Деми Мур, Роберт Редфорд нарын тоглосон “Байж боломгүй санал” хэмээх киног санагдуулсан аж. Кинонд тэрбумтан бизнесмен эр харцыг нь эрхгүй булаасан залуу бүсгүйд ганц шөнийн төлөө сая доллар санал болгож буй тухай гардаг.

Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







