Том хөх бахархал уу? Эсвэл бурханы шийтгэл үү?

Олон бүсгүйчүүд сайхан хөхтэй болохыг хүсдэг. Эсрэгээрээ заримд нь хэтэрхий том заяасан хөх тийм ч сайхан байдаггүй. Саяхан Орос улсын иргэн Мари хэмээх бүсгүй том хөхний жингийн талаар ярилцлага өгчээ. Түүний хэлж байгаагаар хэтэрхий том хөхтэй байна гэдэг шийтгэл мэт байдаг. Учир нь тэрээр шатаар дээшээ доошоо явахдаа шатаа харж чадахгүй, тавтай унтаж чаддаггүй, мөрөнд маш хүнд байдаг гээд олон бэрхшээлтэй тулгардаг. Сүүлийн үед түүний хөх хөндүүрлэж өвдөх болсон учир эмчид хандсан ч ямар нэг сөрөг зүйл байгаагүй байна. Түүнийг хөхнөөс болж нөхөр нь харддаг байсан. Тиймээс удалгүй гэр бүлээ цуцлахад хүргэжээ. Салалтын гол буруутан нь өөрийнх нь хөх гэж боддогоо ч ярьсан гэнэ. Хүүхнүүд том хөхтэй болохын тулд дасгал хийж, хэцүү байсан ч мэс засалд ордог. Харин энэ эмэгтэйд том хөх нь ямар ч аз жаргал авчраагүй гэж ярьжээ. Тэрээр 12 размерийн хөхний даруулга өмсдөг бөгөөд энэ том хөх нь удмынх нь гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.