Айшвара Рэй сайхан бүсгүйн нэрээ авч үлдэв

Нэгэнтээ дэлхийн гоо бүсгүйгээр шалгарч байсан, Болливудын хамгийн сайхан хүүхэн гэгддэг Айшвара Рэй амаржсаныхаа дараа танигдахын аргагүй болтлоо таргалсан нь шүтэн бишрэгчдийг нь гонсойлгосон билээ. Гоо үзэсгэлэнгийн дээд хэмээн Энэтхэгчүүдийн хайрлаж, хүндэлдэг жүжигчин бүсгүйн давхар эрүүтэй, танихын аргагүй өөрчлөгдсөн зураг интернэтээр цацагдсан нь Болливудад багагүй шуугиан дэгдээсэн билээ. Зарим шүтэн бишрэгчид нь “Жүжигчин хүн сайхан харагдах л үүрэгтэй. Тиймээс Айшвара тэр үүргээ биелүүлэх ёстой” хэмээсэн аж. Гэвч муухай харагдах эрхгүй гэж шүүмжлүүлсэн Айшвара Рэй саяхан Францын эрэгт болж буй Каннын олон улсын кино наадамд очихдоо сайхан бүсгүй гэдэг нэрээ авч үлдэж чаджээ. Үндэсний хувцсаар гоёсон Айшвара Рэй Холливудын шаргал үстэй, урт хөлтэй, гоолиг хүүхнүүдээс ялгарч байжээ. Айшвара Рэй алтан хатгамалтай сари, мандарин захтай хантаазаар гоёсон нь гайхалтай дэгжин, уран нарийн харагдаж байсан гэнэ. Айшвара Рэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Энэтхэгчүүдийн хамгийн хайртай жүжигчний хүү Абхишек Баччантай гэрлэж, охин төрүүлсэн юм. “Bride and Prejudice” хэмээх киногоор Холливудад шуугиан тарьсан түүнийг “хөөрхөн хүүхэн” Жулиа Робертс “Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” хэмээн бахархан дуу алдсан гэдэг.

 

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(109.130.228.216) 2013-06-19 23:32:04
ESTOI HUURHUN HUUHENESTOI SAIHIUSAN TENGER L GESEN UG BUH UM NI UV TEGSH