Крэйгийн гайхамшигт “Боди арт”

“Боди арт” урлагийн мастер гэгддэг Америкийн Нью Орлеансаас гаралтай уран бүтээлч Крэйг Трэйсигийн гайхамшигт бүтээлүүдээс бүсгүй танд хүргэж байна.

Хятадын барсыг аврах төсөлд зориулсан “The Last South China Tiger” уран бүтээлээрээ алдартай тэрээр дэлхийн “боди арт” урлагийн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ мэлмий баясгасан хосгүй бүтээлүүдээрээ шагшигдсан гайхалтай уран бүтээлч ажээ.

Урлаг бүтээх их урмыг 15 настайдаа эцэг эхээсээ авсан Крэйг тэднийхээ бэлэглэсэн шүршдэг будгаар бүтээл туурвиж эхэлсэн юм байна.
Тэрээр “Боди арт”-ын нэг бүтээл дээрээ 9 орчим цаг ажилладаг бөгөөд бүтээлийнхээ санааг олохоор хоёр ба түүнээс ч олон хоногийг зарцуулж оюун бодлын хийгээд урлахуйн маш нарийн мэдрэмжээр ажилладаг нэгэн ажээ.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.