Эзэгтэй таньд өгөх даалгавар байна -13

Нар инээсэн сайхан өдөр. Бүсгүйчүүд маань цэцэг шиг чамин хувцсаараа гоёж, тэнгэр шиг инээмсэглэлээр гангаран алхаж байна. Зун болжээ...
Цэцэн авхай нь энэ амралтын өдрийнхөө даалгаврыг “Хайр” хэмээн нэрлэж байна. Эзэгтэй та эр нөхөр, энхрийн хайртаа үрээ гэсээр ээж, аавыгаа мартсан юм биш биз? Тэд чинь таны төлөө, таны үр хүүхдийн төлөө сэтгэл зовнин суугаа байхдаа. Энэ долоо хоногийн амралтын өдрөөр та хөөрхөн бяцхан үрсээ, хайртай ханийхаа хамт дагуулаад эцэг эхийнхээ гэрт сайхан хоол хийж, өдрийг хуучны хөгжилтэй дурсамжаа ярилцан өнгөрөөгөөрэй. Та багадаа ямар охин байсан? Одоо багын занг чинь хэн дуурайсан бэ? гээд л хамгийн сайн сайхан бүхнийг өнөөдөр дурсаарай. Тэд чинь ямар мөнх биш дээ, мөнх биш. Тэгээд ч эцэг эхийнхээ гэрээс хамгийн их эрч хүч, энергийг хуримтлуулаад буцдаг юм шүү.
Заавал тэдэндээ үнсүүлэх биш, охин нь болсон та ганц удаа ч болтугай магнайг нь нэг үнэрлээд буцаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







