Аавын минь магтаал хамгийн том шагнал захидал

Сайн байцгаана уу? emegteichuud.mn сайтын хамт олон. Та нартаа энэ өдрийн мэндийг хүргээд, ажлын амжилт хүсэн мэндчилье.

Намайг Т гэдэг, би 16 настай эрэгтэй. Танай сайтыг би гарсан цагаас нь эхлээд уншиж байгаа. Надад маш их таалагддаг. Саяхан танай сайтаас зарласан “Аавуудаа гэртээ эрт хариарай” аяныг олж хараад би танай сайтынханд захидал бичье гэж шийдсэн юмаа.

Би 3 дүүтэй айлын том нь. Аав минь хөдөө ажилладаг болохоор сарын хагаст нь гэртээ, хагаст нь хөдөө ажил руугаа явчихна. Намайг 5 настайгаас хойш л аав хөдөө ажиллаж байгаа. Аав ээж хоёр маань намайг айлын том хүүхэд, миний хүү ухаантай бай, ажилсаг бай, дүү нартаа сайн үлгэр дууриал үзүүл гэдэг үгсийг өдөр бүр хэлж захидаг байлаа. Би 12 настайгаасаа эхлээд хоёр дүүгээ харж хооллож ундаллаж, усанд оруулж сурсан. Хоёр дахь дүүдээ би бантанг нь бэлтгэж өгч, гадаа салхинд авч гардаг байлаа. Дүү нараа харахынхаа хажуугаар гэрийнхээ ажлыг амжуулна, хичээлээ хийнэ. Ингээд удалгүй 3 дахь дүү маань төрлөө.  Миний ажил улам л нэмэгдсэн. Гараа цэврүүттэл даавуу угаана. Өглөө оройд дүүгээ салхинд авч гарна. Гэхдээ би эдгээр ажлуудыг хийхдээ дуртай байдаг. Аавыг гэртээ ирэхийг хоног тоолон хүлээнэ. Аав ирэхэд нар минь гардаг. Хөвгүүдээ эрхлүүлж, гадуур зугаална. Миний ажил ч багасдаг.

Аавыг ирэхэд гэр минь дүүрч, амьдрал гэрэл гэгээтэй болж, би гэр лүүгээ яаран ирдэг. Аавын эзгүйд би “аав” болчихно. Ээж минь намайг “15 настай аав” гэдэг байлаа.  Учир нь гэвэл би аавыгаа ажилдаа явчихаар, аавынхаа хийдэг бүхий л ажлыг амжуулах гэж хичээнэ.

Ангийн хүүхдүүд хичээлээ тараад кино үзэх, тоглох гээд яардаг байхад, харин би гэр лүүгээ дүү нар луугаа яардаг байлаа.

Би айлын том хүүхэд, 3 дүүтэй аав минь бидний төлөө ажиллаж яваа гэж бодохоор надад асар их хариуцлага ноогддог. Миний амьдрал бусад хүүхдүүдийнхээс өөр. Аав минь хөдөөнөөс, ажлаасаа ирэх бүрдээ намайг шагнадаг.  Хамгийн гоё шагнал нь түүний магтаал. Аавыгаа ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Ааваа. Та гэртээ хурдан ирээрэй.

                                    Хүү..... Т

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zaya (103.229.120.125) 2014-11-30 14:56:00
yamar mundag huu ve chiaav eejdee zondoo ih tus bolj bna shuu deeminii ohin bas 12 nastai 2 duugee mash sain hardagohindoo mash ih bayarlaj yvdaghairtai shuu
sss (103.10.21.1) 2013-11-19 16:56:31
mundag huu bna az jargal husie minii tom ohin bas 3 eregtei duudee eej ni bolood l bj bdg odoo 10han nastai nyalh yum shudee ohindoo eej ni hairtai
Зочин (203.194.113.146) 2013-11-19 14:42:53
Маш сайн мундаг хүү байна Чамаар маш их бахархаж байна
zochin (202.5.196.86) 2013-10-12 13:04:17
uhaantai huu bna sain bna amjilt husey
Aaaagiiii (82.192.255.10) 2013-09-13 04:44:55
Yasan mundag huu ve saihan humuujulsen bna Eej aav 2 n sain humus saihan Ger bul blhr huhed bagasa iim zov humuujiltei sain hun bolj osoh ymdaa Bi gadadad 14 jil amiidarch bna ohin maan egch der maan osson estoi sonin humujiltei huhed bolzon bnalee Eej aav saihan ger buld osoogui blhr Tiim blson bhdaa Tanai saihan Ger buld Az Jargal husie duu min
Achmaa (202.179.18.81) 2013-08-11 14:58:37
mundag huu bn amjilt duu mini ene chigeerei zuw bodoltoi humuujiltei bgaarai chamaar egch ni baharhaj bna
egch busgui (125.7.242.140) 2013-05-21 14:01:28
d itgeltei uhaalag tevcheertei saihan gereltej amidrah bolnoo Ingej l huuhduudee humuujuuleh heregtei
zolboo (59.41.252.229) 2013-03-18 17:34:36
chamaar mash ih baharhaj baina tsaashdaa ch gesen bitgii uurchlugduurei cham shig sain huuhduud olon olon baig mundag ymaa