Сексийн оргилыг мэдрэх нас 28

Эмэгтэй хүн 28 нас хүрч байж бэлгийн амьдралаасаа жинхэнэ таашаалыг авч эхэлдэг бол бүсгүйчүүдээс нэлээд хожуу буюу таван жилийн дараа эрчүүдийн бэлгийн амьдралын оргил үе эхэлдгийг судалгаа харуулжээ. Харин бүсгүйчүүд, эрчүүдийн бэлгийн идэвхитэй амьдрал нь үүнээс бүр эрт эхэлдэг бөгөөд эмэгтэйчүүдийнх 25 настайд, эрчүүдийнх 29 настайд эхэлдэг гэнэ. 1.281 хүний дунд явуулсан дээрх судалгаа мөн хөвгүүд зандан насаа гээдэг үе нь дунджаар 18 охид эмэгтэй хүн болдог нас нь 17 нас болохыг харуулсан байна. Бэлгийн чадвар нь хүний бусад чадвартай адил олон жилийн туршлага, оролдлогын үр дүнд бий болдог гэж секс, гэр бүлийн харилцааны мэргэжилтнүүд үздэг аж. Тиймээс эрчүүд 18 настайдаа биш, харин 33 настайдаа бэлгийн амьдралаас жинхэнэ таашаалыг авч эхэлдэг гэнэ. Харилцааны мэргэжилтнүүдийн баталж буйгаар хосууд харилцааныхаа эхэн үед, шинэхэн байх үедээ бэлгийн идэвхитэй харьцаатай байдаг ч сексийн оргилыг мэдрэх нь ховор гэнэ. Эмэгтэйчүүдийн дур ханалт эрчүүдийнхээс илүү хэцүү ч тэд өөрт нь юу таашаал өгдөг гэдгийг эрчүүдээс хурдан сурдаг аж. Дээрх судалгааг секс тоглоомын онлайн дэлгүүр “lovehoney.co.uk” сайтаас явуулжээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







