Австралийн лусын дагина

Ханна хүүхэд байхаасаа усан сандаа сэлэх дадлага
хийж, амьсгалаа түгжиж сурчээ. Одоо тэрээр усан доор 2 минут амьсгаагаа барьж
чаддаг ба 45 тохой гүнд сэлдэг. Эдгээр зургуудыг зурагчин Тед Грамбоу Тонгийн
Vava"u арал дээр авчээ.
Тэрээр “Далай бол амьдрал үүссэн газар шүү дээ.
Би сэлэхдээ эрх чөлөөг мэдэрдэг. Усны ертөнцийн амьдрал, тэдгээрийн холбоо,
зохилдлогоо зэргийг мэдрэх үнэхээр таашаалтай. Ихэнх далайн амьтад хүн тэдний
ертөнцөд орохоор сонирхож гайхан, хүндэтгэлтэй ханддаг” хэмээн ярьжээ.
Ханна далайн ан амьтныг хамгаалах, тэднийг
агнахын эсрэг ажилладаг бөгөөд 2007 онд орон нутгийн загас агнагчдыг зогсоох
зорилгоор Япон тэнгист олны танил хүмүүс, хөгжимчид болон тамирчидтай сэлжээ.
Мөн 2009 онд 14 тохой том цагаан аварга загастай хамт Мексикийн далайд сэлсэн
ба бусад олон газраар явж амьтадтай цуг сэлж, амьтныг хамгаалах зорилготой
бүтээгдсэн олон кинонд хамтарч ажиллан, мөн хүүхдэд зориулсан “ Би лусын
дагинатай хамт сэлсэн” хэмээх Кимберли Мюллер-ийн номыг хамтран гаргасан байна.








