Үрчлээс юу гэж “хэлэв”?

Өглөө босоод толинд харахад  нүүрний минь хаа нэгтээ үрчлээс нэмэгдсэн байхыг мэдэх нь бүсгүйчүүд бидний хувьд хамгийн хүнд өглөө болдог.  Би хөгширчээ... Гэвч үрчлээс гэдэг зөвхөн хөгширсөний илрэл биш бөгөөд таны эрүүл мэндийн нэрийн хуудас болдог гэнэ.  Таны биеийн эрүүл мэндийн байдлыг үрчлээс тань дөмөгхөн хэлээд өгнө.

Духны гүнзгий үрчлээс. Бодол санаагаа төвлөрүүлдэг шинжээс гадна толгойны мигрень  өвчний илрэл байж болно.  Духны үрчлээс долгиотсон байвал сэтгэл санааны тэнцвэрт байдлаас түргэн гардаг, хямрах, гутрах магадлал өндөртэй.

Хамрын угны үрчлээс. Нуруу нугасны ноцтой өвчлөл байж болзошгүй. Нурууны илэрхий гажиг байх магадлалтай.

Нүд орчмын үрчлээс. Бие организм дахь нийлүүлэх эд эс суларсны илрэл. Шамбарам өвчин үүсэх хор уршигтай.

Хөмсөг хоорондох гүнзгий бор үрчлээс. Ийм үрчлаастэй хүн эрүүл агаарт, ялангуяа өглөө, оройд салхинд гарч байх нь чухал. Нүдэнд дор хагас сар хэлбэрийн хуниас их байх тусам бөөр, шээсний суваг, зүрхний үрчлээс зүүнээсээ гүнзгий бол элэгний үйл ажиллагаа муудсаных гэнэ шүү.

Ингээд бүсгүйчүүдээ үрчлээнийхээ өгүүлсэн зүйлийг сонсоод биедээ улам их анхаарал тавиарай.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.