Та найз залуугийнхаа уцаарыг хүргэдэг юм биш биз? сонжоо

Хэрвээ та хоёр бие биедээ сайн гэдгээ хэлж одоо үерхэж байгаа. Гэвч хоорондын чинь харилцаа нэг л болж өгөхгүй байвал хэн буруутай вэ? Энэ асуултанд найз залуугаа гэж хэлэхийг бүү яараарай. Чи өөрөө ч юм бил үү?        

1.Чи маргах үедээ ямар зан гаргадаг  вэ?

А. Найзыгаа бүх зүйлд буруутгадаг 10

Б.Бурууг өөрөө хүлээнэ 0

В.Буруу зөвийг бодитой тунгаахыг хичээдэг 5

2.Чи найз залуугаа хүндэлдэг үү?

А.Хүмүүсийн дунд түүний санаа бодлыг огт ойлгодоггүй 10

Б. Найз залуугийнхаа сайн талыг хаа сайгүй магтдаг 5

В.Яриаг нь таслалгүй анхааралтай сонсдог 0

3.Чамайг хүлээхэд хэр хугацаа хэрэгтэй вэ?

А.Хагас цаг орчим 5

Б.Цаг ч байж магадгүй 10

В.10-15 минут хэрэгтэй 0

4.Чи харилцаандаа сэтгэл хангалуун байна уу?

А.Ямагт гомдоллодог 10

Б.Заримдаа өөрийгөө өрөвдөх дуртай 5

В. Гаднаа өөдрөг байж зовлонгоо аль болох нуухыг хичээдэг 0

5.Би найз залуугаа атгадаг... гэж хэн нэгэнд ярьсан уу?

А.Ганц хоёр удаа 0

Б.Байнга 10

В.Огт үгүй 5

6.Найз залуу чинь өөр бүсгүйг шохоорхвол чи яах вэ?

А.Тоохгүй 0

Б.Хардана 5

В.Итгэхээ больж найзыгаа цагдана 10

7.Чи  найз залуудаа халамжтай юу?

А.Уцаар хүрч байсан ч түүний аашийг дагуулдаг 5

Б.Түүнийг энхрийлэхээ мартдаг 10

В.Түүнийг халамжлахдаа өөрийгөө азтай гэж үздэг 0

8.Найз залуу чинь харилцаагаа илүү дотно болгохыг хүсвэл яах вэ?

А.Тоглоом шоглоом болгоод хойшлуулдаг 0

Б.Эрс эсэргүүцдэг 10

В.Цаг нь болоогүй гэдгээ шууд хэлдэг 5

За одоо охидоо оноогоо нэмээрэй.

60-80 оноо

Та найз залуугийнхаа уур уцаарыг аргагүй хүргэдэг юм байна. Хэрэв түүнийг алдахыг хүсээгүй бол байгаа байдлаа даруй өөрчлөөрэй.

30-60 оноо

Байдал тийм ч хэцүү биш. Гэхдээ 10 оноо авсан зүйл дээрээ зан байдлаа засах хэрэгтэй л юм байна. Цаашид энэ байдлаараа байвал та хоёрын харилцаа улам дордоно шүү.

30-аас доош

Санаа зовох зүйл алга. Та эр хүний сэтгэлийг сайн ойлгодог юм байна. Ийм найз бүсгүй залууст ховорхон заяана даа.Та найз залуугийнхаа уцаарыг хүргэдэг юм биш биз?








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.