Хеликобактерийн “тарьсан хэрэг”

“Хеликобактери” гэж бие жижигч бэлчээр том “аймшигт амьтны” тухай сонссон л биз дээ, бүсгүй минь. Тэгвэл энэ удаад бид энэ бичил биетний хэн болох? Хэрхэн бусдад дамждаг, “тарьсан хэрэг”-ийг нь хэрхэн эмчлэх тухайд хүргэж байна.

Хүний биед орсон бактеруудаас хамгийн хортой бактери нь хеликобактери юм. Энэхүү бактер нь хүний гэдэс ходоодны үрэвсэл шархлаа үүсгэхээс гадна цаашдаа хөнөөл нь даамжирвал ходоод гэдэс болон элэгний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Хеликобактери нь буурай хөгжилтэй орны хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын дунд тохиолдох нь элбэг байдаг. Сүүлийн 10 жилд манай оронд ходоод гэдэсний шархлаа 2 дахин их нэмэгдсэн бөгөөд, ходоодны шархлаатай хүмүүсийн 50-60%, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн шархлааны шалтгаан 90% гаруй нь энэхүү бактерээс үүдэлтэй байна.

Энэхүү бактер нь байгальд тааралддаггүй, зөвхөн хүнээс хүнд дамжих бөгөөдшүд хорхойтсон, буйлны үрэвсэл болон шүдний бусад өвчний үед хүний амны хөндийд үүсч, тэндээ бөөгөнөрөн шүлсээр дамжиж ходоод гэдсэнд орж өвчлүүлдэг.

Хеликобактераас үүдэн ходоод шархалж буйн шинж тэмдэг нь:

Шөнө, өлөн элгэн дээр, эсвэл юм идсэнээс хойш 3-4 цагийн дараа ходоод гэдэс өвдөж мэдрэгддэг. Ийм зовиур мэдрэгдэж эхлэхээс өмнө хорсох, аманд эвгүй амт амтлагдах, өтгөн ялгаралт тогтворгүй болох.

Эмчлэх нь:

-Эмийн сангуудад тусгай төхөөрөмжөөр мөнгөжүүлсэн усыг зааврын дагуу ууна.

-Ардын эмчилгээний хамгийн үр дүнтэй нь төмсний ба байцааны шүүсийг хоол идэх үедээ хагас стаканыш өдөрт 2-3 удаа ууна. Ингэхэд төмсний цардуул нь ходоодны ханыг бүрхэн, шархыг тайвшруулдаг. Харин байцааны шүүсний U амин дэм нь л шархыг анагаахад онцгой ач холбогдолтой.

-Төрөл бүрийн амин дэмээр баялаг чацарганы тосыг арх сэдэрдэг хавар, намрын улиралд өдөрт нэг удаа нэг цайны халбагаар ууна. Хеликобактери үүсэн ходоод шархлалаас урьдчилан сэргийлэх нь:

-Шүдээ эрүүл байлгаж амны хөндийн ариун цэврийг сайтар сахих

-Хеликобактер агуулж, өвчилсөн хүний хоол ундны болон ариун цэврийн хэрэглэлийг зохих ёсоор ариутгаж угааж цэвэрлэлгүйгээр хамтарч хэрэглэхгүй байх.

-Согтууруулах ундаа, тамхи, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа тамхи татсаар л байх юм бол хичнээн ч үр дүнтэй эм бэлдмэлийг хэрэглээд ч өвчин анагаагдахгүй хэвээр л үргэлжлэж байх болно гэдгийг санагтун.

Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, гар нүүрийн алчуур, ариун цэврийн бусад шалтгаанаар халдварлагддаг ба халдвар авсан тохиолдолд ходоод гэдэс үрэвсэж зулгарах, шархлаж өвдөх, ходоод дүүрч цанхайх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орж байх нь чухал. Бактери устгах 2 эм, ходоодны шүүрлийг дарангуйлах 1 эм гэсэн 3 эмийн хослолоор хеликобактерийг устгадаг стандарт эмчилгээ бий. Тус бактер нь ходоодны хүчиллэг орчинд амьдрах чадвар сайтай учир ходоодны хүчиллэгийг дарангуйлах эм уулгадаг байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (103.23.51.12) 2014-09-20 15:59:48
namaig heliko baktertai bn gesiin ternees bolood yumuu hodood haluu orgij owdood bh yum yu hereglevel zvgeer ve
Zochin (103.26.193.2) 2014-07-17 23:23:17
Ene bakteriig baigaliin garaltai buteegdehuun hereglesneer mash sain ur dund hurch baigaa shuu Lavlah Utas 95918824 Antibiotic uuh shaardlaggui
dawaasuren (202.179.10.82) 2014-01-30 23:25:38
bayrlaa ene bakteraas bolj nuuren deer yum garaad 2 brg 3 jil bolj bnbaaaaa em ix xereglesen daxj bii boldoguuu
gvnjee (124.158.109.140) 2013-11-20 11:59:05
tgd nvvren dr garj bga ym heliko bakter mn bhu
зочин л доо (202.55.191.35) 2013-11-10 01:16:57
энийг яаж тогтмол тогтвортой хэмжээнд нь байлгадаг юм бол доо Гурвалсан эмчилгээ хийлгээд антибиотекний харшилтай болчлоо
zochin (202.126.89.179) 2013-09-29 18:33:27
todorhoi hemjeend baih ystoi ed shvvdee
зочин (124.158.78.2) 2013-06-19 14:59:48
энэ хелико бактер үнэн ядаргаатайЕрөөсөө бүрэн эдгэдэггүй юм билээ Ямар нэгэн бүрэн эмчлэх арга болов уу